Лениний музейн асуудлыг дахин хянана
Төрийн өмчийн хорооноос Нийслэлийн шүүхэд Лениний музейн асуудлыг дахин хянуулах хүсэлт гаргаад байсан. Энэхүү хүсэлтийн дагуу Нийслэлийн шүүх, шүүх хуралдааны товыг ирэх сарын 1-ний өдөр хийхээр товложээ. Нийслэлийн шүүхээс МАН-д итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилон ирүүлж, хүсэлтийг гардан авах тухай албан бичиг явуулсан ч одоогийн байдлаар МАН-аас Нийслэлийн шүүхэд хариу ирүүлээгүй байгаа юм байна.
Дашрамд дурдахад, Нийслэлийн шүүхээс тус барилгыг МАН-ыг өмчлөгч мөн гэж үзсэн. Гэхдээ ЗХУ-ын хөрөнгөөр биш, улсын хөрөнгөөр баригдсан учир Төрийн өмч гэдгийг баталсан. Харин Үндсэн хуулийн цэцээр энэхүү барилга МАН-ынх болох нь нотлогдсон хэдий ч өмчлөгчийн эрх зөрчигдсөн тухай асуудлаар маргаан үүсээд байгаа билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ