Цус харвасан өвчтөнүүдийн тусламжийн төв хэзээ байгуулагдах вэ

img

Монголд маш хэрэгтэй нэгэн эмнэлгийн тусламж үйлчилгээний төв Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн өнгөнд байгуулагдахаар сүр дуулиан болж байсан ч одоо хүртэл таг чиг. Дэлхий дахинаа өдөрт зургаан хүн тутмын нэг нь цус харвадаг юм байна. Яаралтай тусламжийг гурван цагийн дотор шинжилж оношилдог, түүний үндсэн дээр эмчилдэг ийм төв олон оронд байдаг боловч манайд огт байсангүй. Яагаад гэвэл сүүлийн үед анагаахын практикт нэвтэрсэн цус харвасан хүний цусны бүлэнг хайлуулах эмчилгээний эм тариа болоод тоног төхөөрөмж манай эмнэлгүүдэд хараахан нэвтэрч амжаагүй байгаа юм. Харин Мянганы сорилтын сангийн шугамаар хоёр жил гаруйн өмнө байгуулахаар судалгааны ажил эхэлсэн ч одоо хэр ашиглалтад ороогүй. Энэ бол Сү.Батболдын Засгийн газрын бас нэг молиго үмхүүлсэн алхам байсан.

Судалгаагаар 1991 онд Монгол Улсын хүн амын 100 мянган хүнд цус харвалтын 62 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2001 онд 132 болсон нь илэрхий өсөх хандлагатайг харуулж байна. Иймээс шинээр байгуулагдах гурван төвийг клиникийн I, III нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасгийн шууд харьяанд нээгдэхээс гадна дараа нь баруун бүсийн Ховд аймагт байгуулахаар зарлаж байлаа. Эдгээр төвийг  Мянганы сорилтын сангийн 6,5 сая ам.долларын санхүүжилтээр 36 сарын дотор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гүйцэтгэнэ гэсэн. Гэвч “Цус харвалт буюу зүрхний шигдээс өвчнийг анагаах” 2011-2013 оны хооронд хэрэгжих төслийн хүрээнд багтаж амжаагүй. Энэхүү төслийг хэрэгжүүлэх гол шалтгаан нь гадаадын орнуудад зүрхний шигдээсээр хорвоог орхигсдын 60-70 хувьд нь цусны даралт ихэссэнээс үүдсэн цус харвах өвчний онош тогтоогджээ. Харин манай улсад харьцангуй бага буюу 50 хүрэхгүй хувийг эзэлдэг байна.

-Манайд энэ өвчтөнд өртсөн хүнийг цаг алдалгүй оношлох, сэхээн амьдруулах яаралтай тусламжийн бие даасан тогтолцоо бүрдээгүйгээс тархины цус харвалт болон зүрхний шигдээс өвчнөөр олон хүн амь насаа алдаж байна. Энэ төсөл хэрэгжсэнээр харвалтын эмчилгээний баг байнгын бэлэн байдалд байж, яаралтай тохиолдолд өвчтөнийг газар дээрээс нь зөөвөрлөн авчирч, оношлогоо эмчилгээ хийдэг болох юм. Тархины цус харвалтын үндэсний семинарыг 2011 онд амжилттай зохион байгуулсан. Энэ чиглэлээр 20 гаруй хүнийг өндөр технологи хөгжсөн Энэтхэг, БНСУ, Малайз зэрэг оронд 2-3 сараар сургалаа. Ирэх оны нэгдүгээр сараас зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх кампанит ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн насанд хүрэгчдийн артерийн даралт ихдэлт, чихрийн шижингийн хэв шинж-2, умайн хүзүү болон хөхний хорт хавдрын эмнэл зүйн удирдамжуудыг аль хэдийнэ боловсруулж баталсан хэмээн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд ярьж байна.

Одоогоор манай улсад цус харвасан өвчтөний амийг аврах цорын ганц зам болсон бүлэн хайлуулах эмчилгээг хийх боломжгүй байгаа. Ийм оноштой өвчтөн гуравхан цагийн дотор эмнэлэгт ирж, шаардлагатай шинжилгээнүүдийг бүрэн хийлгэн онош тавиулсан байх ёстой. Одоогоор тэрхүү нөхцөл бололцоо бүрдээгүй байгаа ч  дээрх төслийг хэрэгжүүлснээр эмнэлгийн энэхүү тусламж үйлчилгээг үзүүлэх боломж хангагдана. Эмнэлгийн яаралтай тусламжийг амжиж хүртэхийн тулд цус харвалтын хамгийн түрүүнд анзаарагдах шинж тэмдгүүдийг мэдэж байх учиртай. Юу гэвэл ам мурийх, гар сулрах, хэл яриа ээдрэх нь түгшүүрийн харанга дэлдэх гурван эх үүсвэр болдог юм байна. ДЭМБ энэхүү гурван шинж тэмдэг дээр бүх биеийн тал нь сулрах, ой санамж эвдэрч эхлэх явдлыг нэмж анхааруулж байна.

Дээр өгүүлснээр гурван цагийн дотор өвчтөнөө бид энэхүү төвд яаж хүргэх вэ? Хамгийн түрүүнд яаралтай түргэн тусламжийн төвийн харилцах утасны 103 дугаарт залга. Ингэснээр цус харвалт өгсний дараах гурван цагийн дотор тархины компюьтер томографийн зураг авч, нарийвчилсан шинжилгээний үндсэн дээр эмч нарын багийнхан эцсийн шийдвэр гаргана. Гэхдээ зөвхөн өвчтөний ар гэрийнхний зөвшөөрлөөр л бүлэн хайлуулах мэс ажилбарыг хийдэг. Эл баталгааны ард өвчтөн нэг бол хөл дээрээ босно, үгүй бол хийсэн эмч буруугүй гэсэн баримт болдог. Энэ бол дэлхий нийтийн жишиг. Энэ мэс ажиллабар нь хүний биеийн бүх судсаар дамжин хийгддэг учраас харшлах заалттай өвчнөөс гадуур хийгдэх учиртай аж. Ухаандаа ходоод дотрын шархлаатай бол судсаар хийгдэх эмчилгээний үед цус алдах эрсдэл өндөртэй юм байна.

Өнөөдрийн ханшаар бүлэн хайлуулах эмчилгээний тарианы үнэ гэхэд дор хаяж 1000 ам. доллар, цаашилбал 1200-1500-д хүрнэ. Энэ өртөг зардлыг эмнэлэг, эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн авч чадахгүй одоогийн тогтолцооны үед хаана хаанаа хэцүү. Манай оронд тархинд цус харвалт, түүнээс үүдэн амь насаа алдах нь жилээс жилд ихэсч, хавдар, зүрхний шигдээс өвчинтэй өрсөлдөн эхний байрыг булаалдах болжээ. Иймээс манай эмч нар гар хумхин суусангүй. 2009 онд Монголын строке нийгэмлэг байгуулан энэ аймшигт өвчинтэй хүчээ нэгтгэн тэмцэж байна. Монголын харвалтын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, анагаах ухааны магистр Л.Энхсайхан дараах анхааруулгыг нэгэнтээ өгч байсан билээ.

Тархинд цус харвалт хэр олон тохиолддог вэ?

Дэлхийн хэмжээнд тархины цус харвалт нь нийт өвчлөлийн дунд тахир дутуугийн байдалд хүргэх гол шалтгаан төдийгүй нас баралтын тоогоор хоёрдугаар байрыг эзэлж, дэлхийн хэмжээгээр жилдээ 15 сая хүний аминд хүрсэн тоо баримт байна. Монгол Улс энэ үзүүлэлтээр толгой цохих орны тоонд  ойртжээ. Тархинд цус харвах гэдэг нь тархины судасны ханын эмгэг өөрчдөлт, цусны өтгөн, шингэн байдлын өөрчлөлт, судасны хананд үзүүлж байгаа цусны даралт ихсэх зэрэг хүчин зүйлээс ихээхэн хамаар. Иймээс тархины аль нэгэн судас бөглөрөх, хагарах, судасны ханаар цус нэвчин гарах үед тархины эдэд цус хуралдах, эсвэл тархины эдэд цус дутан тархины тухайн хэсэг,т хүчилтөрөгч болон тэжээлийн дутагдалд орж, тархины үхжилд хүргэх үйл явцад хүргэхийг хэлнэ.

Цус харвасан үед авах арга хэмжээ

Өвчтөн өөрийн ухаантай байгаа бол тайван, хөдөлгөөнгүй хэвтэж, хүнд мэдэгдэх хэрэгтэй. Хэрвээ гэр бүлийнх нь хүмүүсээс байвал яаралтай 103 дугаарт залган дуудлага өгч,  харвалт өгсөн цаг, эрүүл мэндийн урьдын түүхийг үнэн зөв мэдүүлж, эмнэлгийн бичиг баримтыг эмчид өгнө. Эмч ирэхийг хүлээх зуур өвчтөний толгойг 30 градус өндийлгөн дэр ивж өгнө. Салхивчаа нээн цэвэр агаар оруулж, цусны даралт нь өндөр байвал өмнө ууж байсан эмийг нь өгнө. Эм байхгүй тохиолдолд хөлийг бага зэрэг бүлээн усанд дүрнэ. Ухаангүй байвал эм өгч болохгүй. Бөөлжсөн үед толгойг хажуу тийш харуулан амны хөндийг цэвэрлэж, хиймэл шүдийг авах нь зүйтэй. Харин түргэн тусламжийн эмч цусны даралт, цусан дахь даралтыг тодорхойлон, шаардлагатай анхан шатны тусламж үзүүлж, зохих эмнэлэгт шуурхай хүргэнэ.

Тархины судсаа эрүүл байлгахын тулд юуг анхаарах вэ?

Энэ нь танаас хамаарна. Та амьдралын хэв маягаа эрүүл болгох, давс, өөх тос, чихэр бага хэрэглэх, жингээ барих, хөдөлгөөнийг эрхэмлэх гээд энгийн зарчмуудыг баримтал. Түүнээс гадна монголчуудын дунд түгээмэл нэг асуудал бий. Энэ нь эрүүл мэндийн боловсрол дулимагаас стрептококкийн халдвар авч, олон хүн архаг ангина, шүдний өвчтэй болсон байдаг. Эдгээр нь тархины судасны ханыг гэмтээдэг. Иймээс хүүхдээ багаас нь шүд, хоолойг нь эрүүл өсгөхөд эцэг эхчүүд анхаар. Шүд, хоолойн эмгэгтэй болсон бол өдөр бүр амны хөндий, өглөө оройд хоолойгоо давс, содтой усаар зайлж занших нь хэрэгтэй. Эрүүл биш судас амархан нарийсах, цоорох зэргээр харвалт өгдгийг анхаар нь чухал.

Тамхи бол тархи, зүрхний судсыг хамгийн ихээр гэмтээдэг. Тамхи татах нь судас бөглөрөх харвалтыг хоёр дахин, судас хагарах харвалтыг дөрөв дахин ихэсгэдэг байна. Мөн судасны ханын эвдрэлийг үүсгэн, судасны цүлхэн үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Архины хэрэглээг өдөрт 30 мл, шар айргийг 720 мл, вискийг 60 мл-ээс хэтрүүлэхгүй байх ёстой. Үүнээс хэтрүүлэн хэрэглэвэл цус харвах магадлалыг эрс өндөрсгөдөг. Харвалт өгсөн үед архи уух нь сайн гэсэн ойлголт хүмүүсийн дунд байдаг нь буруу. Даралт ихтэй судас хагарсан тохиолдолд архи уух нь амархан хүндэрч, үхэлд хүргэнэ. Цусан дахь сахарын хэмжээгээ байнга үзүүлж мэддэг байх хэрэгтэй. Зөв хооллох, жингээ барих, хөдөлгөөн ихтэй байх нь сахарыг багасгана. Хэрэв сахарын диабет өвчтэй бол сахар хэмжигчтэй байж, байнга хэмжин зөв дэглэм барьж, эмчийн хяналтад байх нь тустай.

Харвалт юунд хүргэх вэ?

Наад зах нь ярьж чадахгүй болох, яваандаа явж чадахгүй болох, цаашдаа өтгөн шингэн нь хаагдаж, эсвэл гоожих, улмаар сэтгэж чадахгүй болон амархан ядарч сульдах, хараа муудаж хүний асрамжид орох, тэгээд зогсохгүй давтан харваж үхэлд хүргэдэг байна.

Харамсалтай нь парламентын сонгуулийн өмнө ашиглалтад орох ёстой байсан дээрх гурван төвийн хаалга Монгол дахь ДЭМБ-ын төлөөлөгчдийн зарласан тендерийн хугацааг үл ойшоосон нийлүүлэгч компаниудаас шалтгаалаад өдгөө сунжирсаар буйд иргэд бухимдаж байна. Дор хаяж 11-20 ортой энэхүү эрчимт эмчилгээний төв хэзээ үүдээ нээх юм бол.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. ADITY:
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2025-02-28

DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2024-03-14

Rush Qin:
Сайн мэдээ! Энэ нь манай засгийн газраас COVID 19-ийн санхүүгийн нөлөөлөлд өртсөн хүн бүрт ECT BANKS-аар дамжуулан 205,000 долларын дэмжлэг үзүүлэх санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлж байгааг олон нийтэд мэдээлэх зорилготой юм. Сонирхсон өргөдөл гаргагч нь дараах хаягаар өргөдөл гаргах ёстой. Ectban.ks@outlook.com эсвэл зочилно уу WWW.ECTBANKS.COM/REG Би Улаанбаатар Монголоос ирсэн Мөнхтөр байна
2022-01-20

dons:
Сайн байна уу, эрүүл мэндийн асуудал, жишээ нь чихрийн шижин өвчнөөр дамжин өнгөрч байгаа эсвэл зүрх судасны асуудалтай тулгарсан хүн бүр, санаа зовох зүйлгүй, учир нь Доктор Окос таны өвчнийг анагаах чадвартай, би амьд гэрчлэл бөгөөд энэ өвчнөөр хоёр жилийн турш шаналж байгаа ч би маш их баяртай байна. Би бүрэн эдгэрдэг Таргалалттай, эм хэрэгтэй ах эсвэл найзтай юу? Та таргалалтаас хүмүүсийг эмчилдэг үндэстэй тул доктортой холбоо барьж болно. Тэр намайг чихрийн шижин, зүрхний өвчнөөс эмчлэхийн тулд надад юу хийсэн гэж бодож байна, боломжгүй гэж бодож байсан зүйлээ энэ талаар өгч байна. Др окос надад зориулж хийсэн, тэр бас доогуур зурсан өвчнийг эмчлэх чадвартай. Чихрийн шижин зүрхний өвчин Таргалалт HERPES ХДХВ / ДОХ ХАВДАР ЦОХИЛТ ЗҮРХНИЙ АЖИЛЛАГАА Бөөрний архаг өвчин. Бөөрний чулуу Шээсний замын халдвар Элэгний өвчин найздаа хэл, тэр өвчнийг эмчлэх боломжтой гэж чимээгүйхэн үхэж болохгүй гэж найздаа хэлээрэй др окос бид үүнийг хийдэг, чи над шиг гэрчилж байна чимээгүй битгий үхээрэй, түүнтэй холбоо барихад л хангалттай, okosherbalhome@gmail.com та түүний + 2348134156715 ватсап дугаараар холбогдох боломжтой. okosherbalhome@gmail.com
2021-02-14
SERGEY YAKUBOVA:
ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ЗӨВШӨӨРӨГ НӨХЦӨЛ БҮРДҮҮЛЭГ Сайн уу, Таны санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа 2,000.00 хүртэлх зээлийг хамгийн ихдээ 100,000,000.00 хүртэл олгох бөгөөд туйлын үргэлжлэх хугацаа нь 1-ээс 30 жилийн хооронд маш бага 3 -ийн хүүний түвшинд хүрдэг. И-мэйлээр бидэнд хандаарай constantloanfirm1gmail.com Бизнесийн зээл хэрэгтэй юу? Та хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна уу? Та дахин санхүүжилт хийхийг хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесээ өргөжүүлэх эсвэл өргөжүүлэхийн тулд танд асар их хөрөнгө хэрэгтэй юу? Та итгэл найдвараа алдсан уу, үгүй юү гэж бодож байна уу, санхүүгийн дарамт чинь хэвээр байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо бариарай И-мэйлээр бидэнд хандаарай constantloanfirm1gmail.com                                     Constantloanfirmyahoo.com
2017-08-22

Ганзориг:
Энэ төв үнэхээр их хэрэгтэй байна. Сахартай болон даралт ихсэх өвчтэй хүмүүс маш ихээр харваж байна. Гэтэл тэд нарт яаралтай тусламж үзүүлдэг газар үнэхээр алга. Адаглаад Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр гэхэд харвалт хаанаа яаж өгснийг харах нарийн эхо ч алга хаа байсан сонгдо орж л зураг авхуулах юм. Харвасан хүмүүст зориулсан эрчимт эмчилгээний төв үнэхээр хэрэгтэй байна.
2013-03-26