МСБХ-ны гадаад харилцаа өргөжлөө

img

Ажлаа аваад удаагүй байгаа МСБХ-ны шинэ удирдлагуудын анхаарч байгаа нэг зүйл бол гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэл юм. FIBA-гийн албан ёсны түнш, Японы “Molten” брэндийн гадаад харилцаа хариуцсан захирал Такеши Фүкиг МСБХ урьж, манай улсын сагсан бөмбөгийн хөгжлийг танилцуулж, хамтран ажиллах саналаа тавьжээ.

Сагсан бөмбөг өндөр хөгжсөн орнуудын амжилтын нууц нь хүүхдүүдийг багаас нь зөв техник эзэмшүүлэхэд чиглэдэг гэдгийг Ноён Фүки онцолсон ба тэр ч утгаараа “Molten” брэндийн бэлтгэлийн хэрэгсэл нь дэлхийд шилдэгт багтдаг гэлээ. МСБХ-ны Ерөнхийлөгч Ч.Ганхуяг, Дэд Ерөнхийлөгч Ц.Шаравжамц, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Оргил нар түүнтэй бүтэн өдөр ажлын уулзалт хийсэн баө ноён Такеши Фүки манай улсад хийсэн айлчлалдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд МСБХ-г “Molten” брэндийн албан ёсны түнш болгохдоо баяртай байна гэж мэдэгджээ. Цаашид хамтран ажиллах олон саналыг талууд бие биедээ тавихаар тохиролцсон байна. МСБХ энэ жилээс эхлэн сагсан бөмбөгийн клуб, секц, дугуйлангийн үйл ажиллагааг дэмжиж, албан ёсны бүртгэлтэй болгож, бэлтгэлийн стандарт хэрэгслээр хангах, спонсор байгууллагуудад зуучлах гэх мэт клуб руу чиглэсэн үйл ажиллагааг хийж эхлээд байна гэж.

Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ