Хөвсгөлчүүд тамхины хуулийг дэмжлээ

img

УИХ-ын гишүүн  Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Хөвсгөл аймгийн  сумдаар явж, нийт 10 сум 3 багт  ажиллан иргэд сонгогчидтой уулзаж тэдний  санал бодлыг сонсч,  өнгөрсөн намрын чуулганы хугацаанд УИХ-аар хэлэлцэж баталсан хуулиудын талаар танилцуулжээ.

Энэ үеэр  2014-2016 оны улсын төсвт  тусгах хөрөнгө оруулалтын талаар орон нутгийн иргэдээс санал авсан байна. Орон нутагт сургууль цэцэрлэг эмнэлгийн  хүрэлцээ муу, шинээр барилга бариулах засвар хийлгэх, дулааны шугам сүлжээнд холбуулах, алслагдсан сумдын хүүхдүүдийн сурах орчин нөхцлийг сайжруулах эмнэлгийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэхэд шаардлагатай байгааг иргэд хэлсэн аж.

Түүнчлэн түргэн тусламжийн автомашин шинээр авах, багийн засаг дарга нарыг унаажуулах ажил хийгдсэн ч хуучирч муудан эвдрэл элэгдлээс болж малчдад хүрч ажиллах боломж тааруу байдгаас гадна шатахууны төсөв хүрэлцдэггүй зэргийг шийдвэрлүүлэх хүсэлт  байгаагаа гишүүдэд уламжилжээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөвсгөл аймгийн Ханх-Мондын хилийн боомтын иргэд хөдөлмөрчдийн амьдрал ахуйтай танилцаж, тулгарч буй хүндрэл бэрхшээл түүнийг шийдвэрлэх арга замыг ярилцсан байна.

Иргэд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөнгөлөлттэй зээл олгох, малчдын талаар төрөөс баримтлах бодлогыг эрчимжүүлэх, ой модыг хамгаалах, талаар өөрсдийн санал бодлоо илэрхийлжээ.

Мөн  энэ  сараас эхлэн хэрэгжиж байгаа  Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд иргэд хувиараа хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглосон учир Ханх-Мондын хилээр хүнс оруулж ирдэг иргэдийн үйл ажиллагаа зогсож амьжиргаагаа залгуулахад хүндрэлтэй болсон талаар танилцуулж  хуулийн зарим зүйл заалтыг эргэн харж зааг ялгааг нь гаргаж өгөхийг хүсчээ.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

GUNBALAI:
BURHNAAR BUULJDUG HUMUUS TAMHIAR YAHAV.HARAALAA HIIGEED SUUJ BAINA BIZ.GUNDALAIGII HELSEERHUNGEN BUGSTNUUD TAMHI TATAH UGUI HEND HAMAATAI YUM.
2013-03-25