Ш.Гүрбазар зээтэйгээ хамт өтлөхийг хүсчээ

img

МУСГЗ сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазарыг танихгүй  хүн Монголд ховор. Уянгатай халилтай ярьдаг Гүрээ нэг зээтэй бөгөөд зээдээ хоёр охиноосоо ч илүү хайртай гэнэ. Нэрт сэтгүүлч маань гэрт нь цугласан зохиолчдод “Орчлонд зээтэй байх сайхан юм. Амьдралынхаа үргэлжлэлийг харж байна шүү дээ. Хөгшин чинь зээтэй болсноос хойш амьдралд илүү хайртай болоод байгаа. Болж өгвөл зээтэйгээ хамт өтөлмөөр байна” хэмээн ихэд сэтгэлд нь догдлон хуучилжээ. Түүнд зээгийн зулай үнэрлүүлсэн том охин нь  Эденбургийн сургуульд утга зохиолын чиглэлээр төгсөөд аавынхаа шийрийг хатаах мундаг зохиол бичиж байгаа аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ