“Хар нүдэн бүсгүй” дууны эзэн хэн бэ
Одоогоос 30 жилийн өмнө Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Дулмаа Цэргийн ансамблийн хөгжмийн удирдаач гавьяат Д.Бадарч, “морины” хэмээн алдаршсан Г.Батбаяр, н.Амгалан нарын уран бүтээлчид Сулин хээрийн застав дээр очжээ.
Тэднийг оройн хоол зооглох үед нь хөөрхөн алаг нүдтэй бүсгүй хоол зөөж байж. Тэр бүсгүй хаан найргийн хатан Дулмаа ахайтны хараанд өртсөн юм байх. Найрагч маань үзэсгэлэнт бүсгүйг хамгийн бага офицерийн гэргий гэдгийг сонсчээ. Тухайн үед Дулмаа гуай “Шувуу ч нисэхгүй энэ газар ийм хөөрхөн бүсгүй хань ижлээ дагаад ирж дээ” хэмээн ихэд бодлогоширсон гэдэг. Гэтэл маргааш өглөө нь:
“...Зүүдэнд гийх наран байгаарай
Зүрхэнд гэрэлтэх саран байгаарай...” хэмээх бадаг санаанд нь буусан аж. Тэгээд найрагч маань “Зүрхний наран” хэмээх дуу бичээд хөгжмийн зохиолч Магсаржавт үзүүлэхэд ихэд олзуурхаж “Ямар гоё шүлэг вэ”гэж аваад сайхан аялгуу хийсэн түүхтэй. Нэмж дуулгахад, энэхүү дууг хамгийн анх ”морины” Батбаяр дуулж олны хүртээл болгож байжээ. Хожмоо “Хар нүдэн бүсгүй” болжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ