
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.М.Баррозо тэргүүтэй Европын Холбооны төлөөлөгчид өнгөрөгч долоо хоногт манайд албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байсан боловч Европын Холбоо, Евро-бүсийн гишүүн Бүгд Найрамдах Кипр Улсад үүссэн банк, санхүүгийн хямралын улмаас айлчлалаа түр хугацаагаар хойшлуулжээ.
Албан ёсны айлчлалыг түр хойшлуулахыг хүссэн Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.М.Баррозогийн хүсэлтийг Монголын тал хүлээж авсан бөгөөд хугацааг дипломат шугамаар шинэчлэн тохиролцохоор болов.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ