
АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа Ч.Баттуулыг шүүх хурал нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхэд болохоор товлогдоод байсан. Харин шүүх хурал улсын яллагч солигдсон гэсэн шалтгаанаар ирэх сарын 4-ний өдрийг хүртэл хойшилсон байна. Тодруулбал, уг хэрэгт ажиллаж байсан улсын яллагч Төв аймгийн прокуророор томилогджээ.Эргэн сануулахад хэрэгт холбогдсон Ч.Баттуул нь өнгөрсөн оны нэгдүгээр сард манай улсын хилээр орж ирсэн Америк иргэн Жон Мартинийг зургаан удаа буудаж хөнөөн, цогцсыг нь булсан хэрэгт сэжигтнээр татагдсан юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ