Гэмт хэргийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг эхэллээ
Шинэчлэлийн Засгийн газрын эрүүгийн тогтолцооны шинэчлэлийн бодлогын хүрээнд 2002 онд батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Гэмт хэргийн тухай хууль болгон өөрчилж байгаа. Ажлын хэсгийнхэн Гэмт хэргийн тухай хуулийн төслийг боловсруулж дуусаад анхны хэлэлцүүлгийг өнөөдөр Хууль сахиулах их сургууль дээр хийлээ. Удаах хэлэлцүүлэг энэ сарын 26-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д болох аж. Тухайн хэлэлцүүлэгт цагдаагийнхан оролцох юм. Мөн Гэмт хэргийн тухай хуулийн төслийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх, өмгөөлөгчид, шүүгчдээр хэлэлцүүлж, тэдний зүгээс гаргасан саналуудыг хуулийн төсөлд тусгах юм байна. Хууль зүйн яам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ