Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр төв, зүүн, говийн аймгуудын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн аймгуудын зарим нутаг болон төвийн аймгуудын зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар 4-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 1-3 градус хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ