"Албан тушаалд шунаагүй"

img

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьяан намынхаа удирдлагуудад үүрэгт ажлаасаа огцрох тухай өргөдлөө өнгөрөгч долоо хоногт өгсөн ч удирдлагууд нь  түүний  ажлаа өгөх тухай өргөдлийг   хүлээн авах шаардлаггүй гэж үзсэн юм.

Чухам ямар үндэслэлээр өргөдлөө өгөх болсон тухайгаа дэд сайд Э.Эрдэнэжамьяан "Нам дотроо жоохон маргаан байсан юм. Намайг албан тушаалд шуналаа гэх мэтийн шүүмжлэл гарсан. Би заавал дэд сайдын албыг хаших албагүй. Намдаа илүү олон ажлыг хийж болно гэж бодсон" хэмээн тайлбарлажээ.

Түүнчлэн тэрбээр   “Би Х.Тэмүүжингийн үүдийг сахиж ажилд ороогүй. Намынхаа шийдвэрээр дэд сайдын албан тушаалд томилогдсон юм чинь огцрох өргөдлөө намдаа эхэлж өгсөн” хэмээн хэлсэн  удаатай.

Түүний  дэд сайдын албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийн мөрдөн байцаалт дуусч, АТГ-аас  хяналтын  шатанд шилжүүлээд байгаа юм.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Дэмий ярьж солиорч байгаа юмнуудын яриаг бүү тоо, ямар зуун жил амьдрах биш, тэгэх тусам нь дотроо өөрийгөө чангал.Юунд ч бүү хариулт өг.Юу ч гэж хэлсэн хүмүүс заавал нэг өө олдог юм. Харин өөр юу хийвэл нийгэмд ашигтай вэ гэдгийг судлах хэрэгтэй.
2013-03-26
зочин:
Тэмүүжингийн үүд сахиагүй юм бол ажлаасаа гарчих хэрэгтэй шүүв ийм хүн яаж хууль зүйн дэд сайдын албанд очдог бна.
2013-03-26
Блогер:
Улсын ажлыг намтай холиод байгаа ийм хүнд яаж төрийн ажлыг өгч чадаж байна даа.
2013-03-26
Блог:
Энхбаярын өмнөөс хууль бус үйлдэл хийж олон улсад хандсан бол хариуцага хүлээлгэх хэрэгтэй наадах нөхөртөө яах гэж тэгж бичснийг асуугаач
2013-03-26
hfyhf:
namdaa ha ha
2013-03-26
zochin:
ene zaluu enhbayariin avilgiin mongonoos ovoo yum hurtej dee
2013-03-26
DGSGDS:
MAHNIIG BAIGUULJ BHAD ENE ZALUU SURAGGUI BLAA
2013-03-26
dalaa avaya:
70
2013-03-26
Монгол хүү:
Хийж байгаа зүйлийнхээ эхлээд зөв бурууг ялгаж сур
2013-03-26