Березовскийн үхэлтэй холбогдуулан Абрамовичийг байцаажээ
Холбооны тагнан мөрдөх товчооныхон Абрамовичийг саатуулсан тухай албан ёсны бус мэдээллийг РБК-ТВ хамгийн түрүүнд нь мэдээлсэн юм. Роман Абрамовичийн хэвлэлийн алба бизнесчийг саатуулсан тухай мэдээг няцаагаад, “энэ бол огт худал” гэжээ. Ингэхдээ бизнесч одоо үнэхээр АНУ-д байгааг хэвлэлийн алба нотлосон байна.
Абрамовичийг баривчилсан тухай мэдээллийг холбооны тагнан мөрдөх товчооныхон “огт худал” гэж мэдэгдсэн бол бизнесмэнийг саатуулсан тухай мэдээ нотлогдоогүй гэж өмгөөлөгч Александр Добрвинский бас мэдэгдсэн байна.
Гэсэн хэдий ч Борис Березовский үхэлтэй холбоотой хэргийн талаар байцаалт авахаар британийн тагнуулын МИ-6 албаны хүсэлтээр АНУ-ын холбооны мөрдөх товчооны ажилтнууд Роман Абрамовичийг байцаасан. Гэхдээ удалгүй түүнийг суллан явуулсан байна. Березовскийн хамгаалалтын дарга асан Сергей Соколов, түүнчлэн дипломат бүлгийнхний доторхи албаны сурвалж уг телевизид өгсөн ярилцлагадаа энэ мэдээллийг нотлосон байна. “Абрамовичийг саатуулна гэж надад хэлж байсан юм. Березовскийн амь насыг бүрэлгэх ажлыг зохион байгуулсан байж болох талаар түүнтэй ярилцана” гэж Соколов мэдэгджээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ