Иргэний бүртгэлийн чиглэлээр иргэдийг сургана
Хууль зүйн яамнаас баталсан “Иргэдийн эрх зүйн албан бус сургалт, сурталчилгааны чиглэлээр 2012-2013 онд харъяа агентлаг, байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”- ний хэрэгжилтийг хангахтай холбогдуулан “Иргэний бүртгэлийн тухай хууль”-ийг иргэдэд сурталчлах, танин мэдэхүйн мэдээлэл хүргэх, эрх зүйн мэдлэг олгох зорилгоор гуравдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд эрх зүйн албан бус сургалтыг зохион байгуулах гэж байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас энэ хүрээнд иргэдэд аль болох нээлттэй, шуурхай мэдээлэл хүргэх зорилгоор нийслэлийн 6 дүүрэгт иргэдийн олноор үйлчлүүлдэг төрийн болон төрийн бус байгууллага, худалдааны төв, ерөнхий боловсролын сургууль, нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагуудад эрх зүйн албан бус сургалтыг тодорхой хуваарийн дагуу явуулах юм.
Уг сургалтыг дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч нар тухайн байгууллагын ажилтан, албан хаагчид болон үйлчлүүлж буй иргэдэд 3 цагийн турш иргэний бүртгэлийн тухай хууль болон иргэний бүртгэлийн үйлчилгээний талаар албан бус сургалт явуулж, мэдээллийн булан самбар ажиллуулж, гарын авлага тараана. Мөн иргэдэд улсын бүртгэлийн хууль, тогтоомжийн талаар мэдээлэл өгөхөөс гадна санал, хүсэлтийг хүлээн авч ажиллана.
Цаашид Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэдэд Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн болоод бусад бүртгэлтэй холбогдсон хууль, тогтоомжийн талаар дээрх хэлбэрээр эрх зүйн албан бус сургалт зохион байгуулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
ЭРХ ЗҮЙН АЛБАН БУС СУРГАЛТ ЯВАГДАХ ГАЗРЫН ХУВААРЬ
| Д/д | Дүүрэг | Болох газар | Цаг |
Холбоо барих утас |
|
1 |
Сүхбаатар дүүрэг | 100 айлд байрлах BSB худалдааны төв 4-р сургууль | 11.00-13.0011.00-13.00 | УБХ-ийн дарга Л.Баатарзориг |
|
2 |
Сонгино хайрхан | 24 цагийн шөний дэлгүүр 86-р сургууль цогцолбор | 12.00-15.0012.30-15.00 | УБХ-ийн дарга Р.Салдатхан |
|
3 |
Хан-Уул | Тамгын газрын байранд 52-р сургууль | 8.00-13.0014.00-16.00 | УБХ-ийн дарга Д.Баатарзориг |
|
4 |
Чингэлтэй | Тэнгис кино театр 23-р сургууль | 13.00-15.0013.00-16.00 | УБХ-ийн дарга Н.Оюун-Эрдэнэ |
|
5 |
Баянзүрх | Дүүргийн нэгдсэн эмнэлэг 14-р сургууль | 11.00-14.00 | УБХ-ийн дарга Л.Билгүүн |
|
6 |
Баянгол | Эх нялхсын эрдэм шинжилгээний төв 38-р сургууль | 11.00-14.0014.00-16.00 | УБХ-ийн дарга Г.Энхтуяа |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ