У.Сауле нарыг томилох санал гаргалаа
УИХ-ын Тамгын газар, БХБЯ, ҮХААЯ-наас зарим удирдах ажилтныг томилуулах санал ирүүлснийг ТАЗ-ийн хуралдаанаар өчигдөр хэлэлцсэн байна. Уг хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн даргаар Ж.Дашдорж, Хяналт, үнэлгээний хэлтсийн даргаар Л.Энхтуяа, Мэдээллийн технологийн хэлтсийн даргаар Ж.Элбэгзаяа, Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн даргаар Н.Ширэндэв нарыг, БХБЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар Ц.Доржпалам, Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар Б.Цэдэнсамба, Орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар Р.Эрдэнэцэцэг нарыг томилох санал гарчээ.
Түүнчлэн Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар Ц.Баярбат нарыг, ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар Ц.Рэнчинсэнгээ, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар Д.Тунгалаг, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар У.Сауле нарыг томилуулахаар дүгнэлт гарган, нэр дэвшүүлэхээр шийдвэрлэлээ.
У.Хаш
СЭТГЭГДЭЛ БИЧИХ