Боинг 787 онгоцоор нислэг үйлдэхийг хоригложээ

img

Өнгөрсөн нэгдүгээр сард Боингтой холбоотой олон асуудал үүсч хэд хэдэн оронд нислэг саатах, ослын буулт хийх зэрэг үйлдлүүд гарсан. Эдгээр нь ноцтой осол аваар, техникийн гэмтэл байгаагүй ч тэжээлийн аппаратад асуудал үүссэн байж. Тиймээс ЯпоныAll Nippon Airways” компани Боинг 787 онгоцны бүх нислэгийг ирэх тавдугаар сар хүртэл цуцлажээ. Үүний улмаас Боингоор хийгдэх нийт 3600 гаруй нислэг цуцлагдсан байна.

Боинг нисгэхийг хориглосон даруй үйлдвэрлэгчид онгоцны гэмтэл, саатлыг засах бүх л арга хэмжээг аван шалгалт хийж, асуудалтай гэсэн хэсгүүдэд засвар хийсэн аж. Тэд гэмтлийг зассан онгоцыг даваа гаригт нисгэж туршилтын нислэг хийсэн байна. Туршилтаар хоёр цагийн нислэг хийсэн онгоц хүрэх газраа саадгүй хүрч, ямар нэгэн гэмтэл илрээгүй гэнэ. Шалгалт, засвар шинэчлэлийн ажлын хүрээнд онгоцны баттерейг бүрэн шинэчилж литиниум-ион баттерей суулгажээ. Энэ нь хамгийн сүүлийн үеийн олон улсын стандартад нийцсэн баттерей хэмээн үйлдвэрлэгчид мэдэгджээ.

Гэхдээ шалгалтын комисс хараахан сайн үнэлгээ өгч Боинг хөөргөх зөвшөөрөл олгоогүй байгаа аж. Хэрэв шалгалтын комисс засвар бүрэн дууссан хэмээгээд нислэгийн зөвшөөрөл олгох юм бол ойрын хугацаанд нислэгийн хорио тавигдах юм байна.

Онгоцонд үүссэн гэмтлүүдийг засварлаж дуусах хүртэл хугацаанд өдөрт 50 сая ам.долларын алдагдал хүлээж байгаагаа тус компани мэдэгдсэн байна.  Тиймээс онгоцуудаа хурдан хугацаанд засварлаж ажиллагаанд оруулах шаардлагатай байгаагаа мөн хэлжээ. Одоогийн байдлаар Япон, АНУ, Ойрхи Дорнод болон Африкт Боинг 787-ын бүх нислэг цуцлагдсан байгаа юм. Тус компани ирэх тавдугаар сараас өмнө иргэдэд үйлчилж эхэлнэ хэмээн найдаж байгаа гэнэ.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bayar:
setguulchee,ugaasaa litium-ion battery heregledeg um.uuniig uildverledeg yaponii company aldaagaa olood zasaj baigaa um shig baina.chi uuriinhuu computer,tsag,gar utasaa neegeed batt-g ni har. dandaa yapond uildverlesen litium-ion batt baigaa.gazriin unet hovor element geed baigaa chini l ene shuu dee.
2013-03-26