Нийслэлийн Оюутны Холбоо байгуулагджээ

img

Монгол улсын нийт оюутан суралцагсадын 70 гаруй хувь нь Нийслэл Улаанбаатар хотод суралцдаг билээ. Тэгвэл тэдгээр оюутан залуусын эрх ашгийг хамгаалах Нийслэлийн Оюутны холбоо байгуулагдсан байна. Тус оюутны холбоо нь Нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 80 гаруй их дээд сургуулийн 150 мянга гаруй оюутан залуусын эрх ашгийг хамгаалах зорилготой аж. Тус холбоонд МУИС, ШУТИС, ЭМШУИС, ХААИС, МУБИС зэрэг төрийн өмчит их сургуулийн оюутны холбоодоос гадна хувийн хэвшилийн 70 гаруй их дээд сургуулийн оюутны байгууллага нэгдсэн байна. Түүнчлэн Монголын оюутны холбоо нэртэй байгууллага байдаг боловч үйл ажиллагаа нь тодорхойгүй, оюутны эрх ашгийг хамгаалахад доголдолтойн дээр оюутны ёс зүй, соёл урлаг, оюутны оюуны хөгжил мөн сурч боловсрох таатай орчинд анхаарал хяналт тавьж чаддагүй гэж үзсэнээс оюутнууд Нийслэлийн Оюутны Холбоог байгуулахаар болжээ. Мөн өнгөрөгч 2012 оны сүүлчээр болсон Монголын оюутны холбооны ээлжит 12-р чуулганд нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийт их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн 213 мандатын эрхтэй төлөөлөгчид оролцсон бөгөөд чуулганьг шударга бус, оюутны дуу хоолойг хязгаарласан, нэр бүхий хүмүүсийг дарга болгоход илтэд чиглэсэн байна гэсэн шалтгаанаар эсэргүүцэн орхин гарсан юм. Гэтэл одоогийн удирдлагууд нь хөдөө орон нутгийн 98 төлөөлөгч, нийслэл Улаанбаатар хотын 28 төлөөлөгч тус чуулганд байгаа нь ирц бүрэн гүйцсэн хэмээн үзээд зогсохгүй, өөрсдийгөө сонгуулсан явдал нь Х.Батсайхан, Н.Бямбагэрэл нарын төдийгүй мөн цаашлаад улс төрийн намуудын гар хөл болсон залуучуудын илт захиалгат үйлдэл байсан гэж Нийслэлийн оюутны холбоог үүсгэн байгуулагчид үзэж байгаа аж. Оюутны байгууллага мөн чанараа алдаж, улс төрд гарах хүсэлтэй залуучуудын дамжих шат болон ашиглагдах болсон МОХ-гоо аврах хүсэлтэй оюутнууд “Оюутны байгууллагаа” оюутан хүн удирдах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан боловч тэдгээр оюутны холбоо, зөвлөлүүдийн дарга нарын үг хэлэх эрх чөлөөг хааж боон, аль нэг намтай холбон хардаж, чуулганы танхимд хөдөө, хотоор нь ялган суулгасан явдал нь одоогийн МОХ-ны удирдлагуудын өөрсдөө эрх мэдэлд шунахайран гарах хүсэлтэй байгааг илтгэн харуулсаар байна. Иймд Монгол улсын нийт оюутан суралцагсадьн 70 хувь нь суралцаж буй нийслэл Улаанбаатар хотод өөрийн харьяаны оюутан залуучуудын эрх ашгийг хамгаалах байгууллагатай байх нь зүйн хэрэг гэж үзэж сайн дурын үндсэн дээр нэгдсэн оюутны өөрөө удирдах байгууллагыг байгуулан ажиллаж эхэлжээ. Аймаг бүрт оюутан залуусын дуу хоолойг нэгтгэх, түүнийг дамжуулах, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах оюутны өөрөө удирдах байгууллагатай байхад нийслэл хотод маань энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллага эрх ашгийн зөрчилтэй байгаа нь учир дутагдалтай юм. Тиймээс Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулж буй нийт их, дээд сургуулиудын оюутны холбоо, зөвлөлүүдийн дарга нар нэгдэн нийслэл хотод суралцаж буй 150 гаруй мянган оюутан суралцагсадын эрх ашгийг хамгаалах, сайн дурын үндсэн дээр нэгтсэн оюутны өөрөө удирдах байгууллагыг байгуулан ажиллахаар болсон аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
2022-12-23
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW
2022-12-23