Ш.Алтантуяаг хөнөөсөн хоёр цагдааг шүүнэ
Монгол Улсын иргэн 28 настай Ш.Алтантуяаг Малайз улсын Силангор мужид Субам дам гэх ойд өнгөрөгч 2006 оны арваннэдүгээр сарын 09-нд хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарч байсан.
Түүний амийг гардан хөнөөсөн гэх хоёр цагдааг шүүх давж заалдах шатны шүүх хурал өнгөрөгч онд болж тэдэнд оноосон цаазын ялыг хэвээр үлдээсэн ч тэд дээд шатны шүүхэд хандсан юм.
Тэгвэл хоёр шатны шүүхээс ялын дээд хэмжээ сонссон цагдаагийн хоёр ажилтны гомдлын дагуу хяналтын шатны шүүх хурал зургадугаар сарын 10-нд эхэлж, гурван өдөр үргэлжлэх тов гарчээ.
Сирул Азар болон Азилах нар 2006 оны 10 дугаар сард 28 настай Алтантуяаг хөнөөсөн учир Шах Алам дунд шатны шүүхийн 2009 оны тогтоолоор тэдэнд цаазаар авах ял шийтгэсэн юм.Гэмт хэргийн хамсаатан, улс төрийн шинжээч Абдул Разак Багиндаг эд мөрийн баримтгүйн улмаас хэрэг үүсгэн шалгаж чадаагүй байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ