
Биеийн тамир, спортын тухай хууль, Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах тухай Засгийн газрын 2013 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 41 дүгээр тогтоолын дагуу мөнгөн шагнал гардуулна.
Энэхүү арга хэмжээ өнөөдөр 14.00 цагт Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд зохион байгуулагдах бөгөөд Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилт гаргасан тамирчин тэдгээрийн дасгалжуулагч болох нийт 114 хүнд 300 орчим сая төгрөг гардуулах юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ