Аюултай вирус лабораториос алга болжээ

img

АНУ-ын Техас муж улсын Галвестон хотын эрдэм шинжилгээний төвөөс бага судлагдсан вирус бүхий хуруу шил алга болжээ. Энэ тухай “USA Today” сонинд мэдээлсэн байна.

Гуанарито гэдэг вирус уг хуруу шилэнд байжээ. Алга болсныг төлөвлөгөөт тооллого хийх явцад өнгөрсөн даваа гарагт мэдсэн байна. Хуруу шил цоожтой хөлдөөх камераас алга болжээ. Эндхийн өвчлөлд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвд болсон явдлыг тэр даруй мэдэгдсэн байна. Гуанарито вирус нь халуурч, хордлого үүсгэдэг өвчин юм. Тараагч нь хөвөнгийн харх болон бусад мэрэгч байдаг ажээ.  Вирус аюулын хамгийн өндөр зэрэглэлтэй. Үүнийг биологийн зэвсэг хийхэд хэрэглэж болох бөгөөд амархан цацагддаг байна.

Тэнд ажилладаг эрдэмтдийн хэлснээс үзвэл, энэ нь вирус алдагдсан анхны тохиолдол  аж.  Шинжээчид нутгийн оршин суугчдын сэтгэлийг тайвшируулаад, вирус эрүүл мэндэд аюулгүй гэж хэлсэн байна.

“Хэрвээ түүнийг хулгайлсан тохиолдолд л вирус хүмүүст аюултай байж болох ч, хулгайлах магадлал тун бага” гэж  лабораторийн захирал Скот Уивер хэлсэн байна. Хамгаалалттай лабораторид зөвшөөрөлгүй орж, хөргөлтийн камерыг  онгойлгосон ул мөр илрээгүй. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тооллого хийх үеэр хуруу шилийг хагалсан байх  гэж тэр дурджээ.

С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol hvn:
mongoliin daisan bol amerik bish harin daisanaa ylgaj salgaj surah heregtei
2013-04-01
саддам:
америкт цэрэг оруулж биологийн лабартоиудыг нь устгая яг ирак руу дайрсан шиг нь.
2013-03-28
ghghjdfghjd:
oorsdoo shoudaj bgaan.labortoroo aldagdla gecheed daraan teriigee ashiglaj horon uildelee hiihnldee
2013-03-27
pee+:
энэ нь вирус алдагдсан анхны тохиолдол аж medeej suuliinh ni bish l baij taarna ireeduid, terend l beldeh heregtei
2013-03-27
аааР:
ӨГӨР АМЕРИКЧУУД ХУДЛАА ЧАЛЧИЖ БАЙГАА ЮМ. НҮГЛЭЭ ҮҮРЭХ ЦАГ ИРНЭ ДЭЭ УДАХГҮЙ
2013-03-27