
“Microsoft” корпорацийг үндэслэгч маань орчин үеийн бэлгэвчинд сэтгэл дундуур явдаг байна. Бэлгэвч нь “хүмүүст төрдөг мэдрэмжийг бүрэн мэдрүүлдэггүй, хамгаалалтын базаахгүй хэрэгсэл” гэж тэр үздэг ажээ. Тиймээс “Ирээдүйн бэлгэвчийн” шийдлийг олох хүнд Билл Гейтс 100 мянган доллар өгөхөд бэлэн байна.
“Сэтгэлийн таашаалыг бууруулдаггүй, харин ч ихэсгэдэг бэлгэвч хийж болох уу. Ийм шинэ бүтээгдэхүүн нь төлөвлөгөөгүй жирэмслэлтийг тоог цөөрүүлж, ДОХ болон бусад өнгөний өвчний тархалтаас сэргийлснээр, хүн төрөлхтөний эрүүл мэндэд их ашиг тус авчирна” гэж Билл болон Мелинда Гейтсийн буяны сангийн мэдээнд тэмдэглэжээ.
Сүүлийн 50 жил бэлгэвч бараг өөрчлөгдөөгүй, гэтэл хүн төрөлхтөний боломж цоо шинэ шатанд гарч, орчин үеийн нийлэг материалууд хүмүүсийн гайхширлыг төрүүлж, харин нейробиологчид урагш хол алхсан. Гэсэн ч бэлгэвч нь эрчүүдэд сексийн жинхэнэ мэдрэмжийг бүрэн төрүүлдэггүй хэвээр байгаа юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ