Хятад болон Африкийн улсууд худалдааны салбараа өргөжүүлнэ
БНХАУ-ын дарга Ши Жинпин албан тушаалаа хүлээн авснаас хойш анхны гадаад айлчлалаа эхлүүлсэн. Түүний айлчлал энэ сарын 24-нд ОХУ-аас эхэлж, хоёр улсын хоорондох худалдаа, стратегийн олон асуудлыг шийдвэрлэхийн сацуу бусад салбарт ч хамтран ажиллахаар болсон. Энэ айлчлалынхаа дараа тэрбээр БРИКС-ийн уулзалтад очиж дэлхийн эдийн засаг болон өөрийн орны эдийн засгийн байдал, чиг хандлагын талаар бусад улсын төлөөллүүдтэй ярилцсан байна.
Харин өнөөдрөөс Африкийн орнууд дахь айлчлалаа эхлүүллээ.Тэрбээр Африкийн орнуудад хийж буй айлчлалаа Танзани улсаас эхлүүлсэн байна. Эдгээр орнуудаар айлчилж байгаа гол шалтгаан нь нэгдүгээрт, улс хоорондын нөхөрсөг харилцааг бэхжүүлэх, хоёрдугаарт, хоёр талын худалдааны салбарын хөгжүүлэхэд чиглэж байгаа юм. Худалдааны салбарт нэн ялангуяа байгалийн бэлэн бүтээгдэхүүн болох газрын тос болон бусад зүйлсийн худалдааг өргөжүүлэх аж. Ингэснээр Африкийн орнууд дэлхийн хоёр дахь том зах зээлтэй эдийн засгаараа шууд хамтрах үүд хаалга нээгдэж байгаа гэж хэлж болно.
Ши Жинпин эдгээр улстай худалдааны салбараа өргөжүүлнэ гэдэг нь аль аль талдаа эдийн засгийн дэвшил болно хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн. Африкийн тал ч мөн эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэх, өөрсөддөө байгаа баялгаа үнэлэх бүрэн боломжтой болох юм.Түүнчлэн Ши Жинпин “Улс гүрэн хүчирхэг байхын үндэс нь эдийн засгийн хүчтэй, нөлөөтэй байдал” хэмээн хэлсэн байдаг. Эдийн засгийн харилцааг сайжруулахын тулд Африкийн орнуудад хятад компаниудыг бий болгож, худалдааны шууд харилцааг үүсгэхээр төлөвлөжээ.
Өнгөрсөн оны турш Африкийн орнууд Хятад улстай нийтдээ 200 тэрбум ам.долларын арилжаа хийгдсэн гэсэн тооцоог БНХАУ-аас гаргажээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ