“Шереметьево”-д саатсан зорчигчид ирлээ

img

 

МИАТ компанийн Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн ОМ136 аяллын Боинг 737-800 агаарын хөлөг энэ сарын 24-ний өдөр Москвагийн цагаар 20.50 цагт Монгол руу нисэх хуваарьтай байсан ч нислэг саатсан. Уг нислэг цаг агаарын таагүй үзэгдэл цасан шуурга зэрэг гэнэтийн шалтгаанаас бус хуваарьт бус техник үйлчилгээний улмаас Москва хотод  гурав хоног саатсан юм.

Москва хотын “Шереметьево” олон улсын нисэх буудал дээр нислэгт гарахын өмнө уг агаарын хөлөгт техникийн үзлэг хийх үед хөл ангийн нэг дугуйг солих шаардлага үүссэн аж. Тиймээс Улаанбаатар хотоос онгоцны нөөц дугуйг энэ сарын 25-ны Аэрофлотын онгоцоор илгээж, шаардлагатай арга хэмжээг авсан хэдий ч ОХУ-ын гаалийн дүрэм жүрам, үйл ажиллагаанаас үүдэн дугуйг гаалийн агуулахаас авч чадалгүй өнөөг хүрсэн аж. Иймд дугуй солих үйл явц нэлээн удаашрах нь тодорхой болсон тул “Шереметьево” олон улсын нисэх буудалд байгаа зорчигчдыг Улаанбаатар хотоос  нөөц онгоц явуулан авчирч байгаа юм. Өнөөдөр 10.30 цагт  уг нислэгээр саатсан 120 зорчигч эх орондоо ирлээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Hil, gaaliinhan mini ee! Oshoog mini avch ogooch.
2013-03-27
Zochin:
Mongolchuud uursduu buruutai. Oros khel meddegui huniig Moskva dahi tuluulugchuur tavij l baidag. Ug ni nisleggin talbai chin olon ulciin bus baimaar yum yaahleeree galiaar oroh bolchihdog bainaa.Ayagui bol ter dugui dotor ni khuuli bus yum hiigeed ilgeesen yum bolov uu
2013-03-27
Түүхч:
Манайхан хятадуудад дургүй байдаг. Оросуудад харин эсрэгээрээ. Гэтэл оросууд хужаагаас дутахгүй өмхий санаатай байдаг. Монголчуудыг яавал хүчгүй сул дорой, хуваагдмал байлгах вэ гэж 400 гаруй жилийн тэртээгээс толгойгоо гашилгасан байдаг. Тэгээд ч тэд санасандаа хүрч буриад монголыг манайхаас салгаж өөртөө нэгтгэсэн байдаг. 1912 оны орос хятадын гэрээ, 1915 оны Хиагтын гурван улсын гэрээ, 1924 оны Бээжинд хийсэн Краханы хэлэлцээ зэргийг харах юм бол дандаа монголыг мөхөөх бодлогыг хатуу баримтласан байдаг. Гэвч манай зарим тэнэгүүд "ах нар " хэмээн тэнэгтдэг. Улаан цагаан орос бол нэг их ялгаа байхгүй. Харин азаар Барон санаандгүй гамин цэргийг хөөж өгснөөрөө их сонин.
2013-03-27
МОНГОЛ:
МУУСАЙН ОРОСУУД. МОНГОЛД ОРОСЫН ОНГОЦНЫ ДУГУЙГ СААТУУЛСАН БОЛ ЯАЖ БАЙГАА БОЛ
2013-03-27
56656565:
master matraazuudaa?
2013-03-27
khhh:
Teneg orosuuud...Odoogiin oros bol manaihnii ah nar gej boddog ter humuus bish shuu
2013-03-27