Абрамовичийг байцаасан нь үнэн
Америкийн мөрдөх товчоо (АМТ) оросын олигарх Роман Абрамовичийг байцаасан байна. “Орос улс 2018 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн явуулах эрхийг хэрхэн олж авсныг америкчууд сонирхсон” гэж өмгөөлөгч Александр Добровинский тайлбарлажээ.
“Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явуулах эрхийг Орост олгоход авилгын асуудал байж болох юм хэмээн сэжиглэж байгаа” гэж өмгөөлөгч дурдсан байна. Абрамовичийг зүгээр л байцаасан, “саатуулсан явдал огт байхгүй” гэж Добровинский онцлон тэмдэглэжээ.
Орос улс FIFA-гийн түшмэдүүдийг хахуульдан, дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн явуулах эрхийг авсан хэмээн мөрдөх товчооны ажилтнууд сэжиглэж байгааг Интерфакс агентлаг дурджээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ