“Дэлхийн цирк Монголд”
Тив Дэлхийд алдартай циркчид Монголын үзэгчдэд циркийн шилдэг үзүүлбэр бүхий тоглолтоо сонирхуулаад удаагүй байна. Ердөө долоохон удаа тоглогдох “Дэлхийн цирк Монголд” энэ сарын 25- аас Улсын циркэд нээлтээ хийсэн бөгөөд тоглолтонд АНУ, ОХУ, Герман, Украйн, Унгар, Канад, Вьетнам, Гватемал, Азербайжан, БНХАУ, Испани, Армен, Монгол зэрэг нийт 13 орны 60 гаруй жүжигчид оролцож байна.
ССАЖЯ-ны дэмжлэгтэйгээр “Монгол Циркийн Хөгжлийн Төв” ТББ зохион байгуулж буй энэхүү тоглолтыг урлаг соёлын болоод бизнесийн байгууллагууд дэмжин хамтран ажиллаж байгаа юм.
Монголын циркийн алтан тайзнаа дэлхийн шилдэгүүд цугласан тус тоглолтод эрээн хувцастай, этгээд төрхтэй алиалагч, олсон дээгүүр гүйгч, агаарын акробатчин, уран нугараачид зэрэг үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн олон сайхан үзүүлбэр байлаа. Мөн олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдийн шагналтан авьяаслаг муужгайнууд, акробатчин нохойн сонирхолтой үзүүлбэрүүд бяцхан үзэгчдээ баярлуулж байна.




















СЭТГЭГДЭЛ БИЧИХ