Зорчигчоо бус ашгаа харсан МИАТ

img

- Зорчигчдоо шалан дээр унтуулсан МИАТ-д итгэж болох уу -

МИАТ ХК-ийн Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн ОМ136 нислэг ОХУ-ын нийслэл Москва хотын Шереметьево олон улсын нисэх буудалд хоёр хоногийн турш саатаад байсан билээ. Онгоцны дугуй хагарсан тул уг нислэг саатсан юм.

Энэ сарын 24-нд Монголын цагаар 03.50 цагт Берлинээс хөөрсөн хуваарьт нислэгт 120 гаруй зорчигчтой байсан бөгөөд уржигдар буюу 25-ны өглөө 07.30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буух ёстой байсан.

Ийн хугацаа алдсан нь холбогдох албаны хүмүүсийн тайлбарласнаар бол нөөц дугуйг “Аэрофлот”-ын онгоцоор Улаанбаатар хотоос гуравдугаар сарын 25-нд явуулсан боловч Москва хотод очсоны дараа ОХУ-ын гаалийн дүрэм журам, үйл ажиллагаанаас шалтгаалж дугуйг гаалийн агуулахаас авч чадаагүйтэй холбоотой хэмээн тайлбарлаж байгаа юм.

Тэгвэл Москвад саатсан зорчигчдыг МИАТ компани өчигдөр Улаанбаатараас нэмэлт онгоц явуулж, өнөөдөр 10.30 цагт зорчигчид  “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан юм. Ийнхүү бид нислэг саатсан талаархи мэдээллийг албаны хүнээс авч, зорчигчидтой уулзсан юм.

МИАТ ХХК-ийн Агаарын хөлгийн завсвар үйлчилгээний хэлтсийн дарга Т.Аюуш

-Онгоцны дугуй хагарч, үүнтэй холбоотойгоор зорчигчид хоёр хоног саатлаа. Онгоцонд нөөц дугуй яагаад байхгүй байсан юм бэ?

-Онгоц болгон нөөц дугуй авч явах ёстой гэсэн заалт байхгүй. Авиа компаниудын янз бүр байдаг байх. Манайх компанийн онгоц жилийн өмнөөс нөөц дугуй авч явахаа больсон.

-Ямар шалтгаанаар нөөц дугуй авч явахаа больсон юм бол?

-Яагаад гэвэл 137 онгоц бол олон зорчигчтой авдаг. Ачааны хэсэг нь багтаамж багатай. Зорчигчдын ачаа маш их орхигдож байна, багтахгүй байна гэсэн гомдол их ирдэг. Тиймээс бид  нөөц дугуйг орхидог болсон. Онгоцны дугуй овор хэмжээ ихтэй. Тодруулбал, 170 кг жинтэй  байдаг.

-Танай компани илүү ачаа авч явахын тулд өөрөөр хэлбэл, ашиг олохын тулд нөөц дугуйгаа орхидог хэрэг үү?

-Зорчигчдын ачаа хаягдаад байна гэдэг шалтгаанаар л орхигдсон.

- Дугуй нь хагарсан онгоцоо хэзээ авчирах вэ?

- Гаалийн бичиг баримтын бүрдүүлэлт дээрээ л цаг алдаад байна. Бичиг баримт бүрдээд, багаж, тоног төхөөрөмжөө авчих юм бол нөгөөдөр гэхэд онгоц энд ирчих байна гэсэн тооцоотой байна.

-Танай онгоцонд ахиад ийм гэмтэл гарахгүй гэсэн баталгаа байна уу?

-Тэрийг хэлж мэдэхгүй. Техник юм чинь хэзээ ч гэмтэл, саатал гарч болно. Тэрийг урьдчилж харж, цаг алдалгүй засварлах хэрэгтэй гэж хэлмээр байна.

Иргэн Т.Энхцаг:

- Та бүхэнд Москвагаас ямар мэдээллийг ар гэрийнхэн чинь өгч байсан бэ?

-Аав маань Москвагаас утсаар ярьсан. МИАТ бидэнд ямар ч амралтын өрөө ч гаргаж өгөөгүй. Зөвхөн бизнес класс ангиллын зорчигчдыг буудлын өрөөнд оруулсан гэж байсан. Энэ ангилалд цөөхөн зорчигч иисдэг. Гэтэл economic ангилалд 80-100 хүн зорчдог. Тэр хүмүүсийг гаалиар нэвтрүүлэхгүй, онгоцны буудлын шалан дээр 51 цагийн турш хэвтүүлсэн байгаа юм. МИАТ энэ асуудал дээр үнэхээр хариуцлаггүй хандлаа. Миний хувьд настай эцэгтэй үнэхээр санаа зовж байлаа.

Манай томооохон компаниуд ийм хариуцлаггүй байгаад гайхаж байна. Олон улсыг төлөөлж явж байгаа компани байж яагаад нөөц дугуй авч явдаггүй юм бэ гэж асуумаар байна. Түрүүн МИАТ-ын зүгээс хариулт өгч байгаа хүн их ачаатай явдаг гэж хариулж байгааг сонслоо. Их ачаа авч явахын тулд нөөц дугуйгаа орхиж байгаа нь ашиг хийхийн нөөц дугуйгаа орхиодог байх нь гэж би хувьдаа бодож байна. Зүгээр автомашинд хүртэл нөөц дугуйтай явж байхад олон улсын нислэг үйлдэж байж ийм хариуцлаггүй байж болохгүй. Энэ 170 кг-ийн жинтэй л дугуй шүү дээ.

Зорчигч Итали улсын иргэн Уго Байсотти

-Онгоцны буудал дээр нөхцөл байдал ямар байсан талаар мэдээлэл өгөөч?

-Ямар ч мэдээлэл байхгүйгээр Москва дээр хоёр өдөр өнжлөө. Онгоцны буудлын мэдээллийн самбар дээр нэг цагийн дараа, хоёр цагийн дараа ниснэ гээд л гараад байсан. Гэтэл нислэг нисэхгүйгээр үл барам 50 гаруй цаг саатлаа. Биднийг нэг өдөр нь сандал дээр унтуулсан. Хоёр дахь өдөр нь хийлдэг гудас нь дээр хоносон. Миний хувьд хэдийгээр "Аэрофлот"-ын онгоцоор өглөө 07.30 цагт "Чингис хаан" нисэх онгоцны буудал дээр ирсэн боловч ачаа маань төөрсөн тул бас л саатаад байна.  Ачаа нь одоо энэ 10.30 цагийн онгоцоор ирнэ гэсэн. Хүлээгээд байж байна.

-Иргэн Батцэцэг:

- Шереметьево дээр 53 цаг боллоо. Бие өвдөөд бууж ирлээ. Бид онгоцны буудлын шалан дээр хоёр хонолоо. Зарим нэг настай хүмүүсийг зочид буудалд буулгасан байсан. МИАТ-ийн үйлчилгээнд сэтгэл дундуур байна. Ямар ч байсан Монголдоо ирсэндээ л баяртай байна.

Ингэж нөөц дугуйгаа ачаагаар сольсноор МИАТ компани ашиг олох биш. Харин ч алдагдалд оржээ. Эх сурвалжийн мэдээлснээр “ОМ136” онгоцны дугуйг солих, зорчигчдыг Улаанбаатарт авч ирэхэд даруй 400 мянган ам. доллар буюу 560 гаруй сая  төгрөгөөр хохирсон гэнэ.

Д.Туяа

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

aagii:
bolj ugvul miataar bitgii nisej bai.er ni demii baidag yum.Yaraltai ued ajil ih alna shuudee.Turkish airline bhad.Yahav bi korea nisehdee miataar yavdag busad ued miat bas russia damjih ystoi durgui.
2013-03-29
Зоригоо:
МИАТ-ийнханд хэлэхэд нөхөн төлбөр буудлийн мөнгө 2 тусдаа зуйлууд шуу.москва-д нэг юм яриад энд өөр юм ярьж болохгуй шуу.
2013-03-28
zochin:
Zapas duguigaa orihod tom dargiin achaag achsan yum aa
2013-03-28
Иргэн:
МИАТ аа бушуу хувьчлаачээ, Turkish Airline шиг хувьчилчихвал иймэрхүү асуудал хэзээ ч гарахгүй шүүдээ. Дарга даамлуудад саалийн үнээ хэрэгтэй болохоор л хувьчлахгүй байгаа юм.
2013-03-28
Ganaa:
Нисэгчийн буруугаас дугуй хагарсан. Нисгэгчид хариуцлага тооцоо.
2013-03-27
naiz:
Germand nisleg hoishlogdvol humuusee hool und chiher jims uuh usaar dailaad Hoteld buulgadag ene zardaliig MIAT gargaj uilchluulegchee hundleh hergtei baisan odoo nislegniihee mongiig buzaaj avah heregtei iim uilchilgee baruund baina
2013-03-27
Bata:
Haritslaga gedeg umaa dor dor ni huteegeed l yavchih tegvel 1 jiliin daraa baidal saijirch irne.....
2013-03-27
kotik:
taniltsii 2uulaa
2013-03-27
buba:
zvgeer l nuuts dugui gej yarj bna,ene zapas dugui minii mashind ch bna,harin miat bol hariutslaga aldsanaa hvleen zuvshuuruh heregtei,iim archaagvi baidal gargasang n haatsailj bgaa chi ch bas mulgui tolgoi bna daa!!!
2013-03-27
зочин:
энэ сэтгүүлч зөв бичгийн дүрмийн АЛДААНУУДАА засаачээ, уншиж болохгүй байна.
2013-03-27
Maluud:
Ta nariin ayulgui baidliin tuluu ingej bhad yugaa ch oilgohgui maluud ih bna daa... Naad orosuud chini mayag ni dendsen ulsuud gants shirheg boolt bsan ch hil gaaliin burduulelt enee teree baahan tsaas tsugluulj baij ugnu shuu de. Manaihan jaahan yumand uhaantai handmaar yum daa. Yum l bolvol MiAT gee l dairah yum daa... Chaavaas daa mongoliin seheetnuudee gej.....
2013-03-27
buba:
zvgeer l nuuts dugui gej yarj bna,ene zapas dugui minii mashind ch bna,harin miat bol hariutslaga aldsanaa hvleen zuvshuuruh heregtei,iim archaagvi baidal gargasang n haatsailj bgaa chi ch bas mulgui tolgoi bna daa!!!
bhgfty:
ene arai dendej baina shuu nuutc dygyigui geed baihdaa yaahab dee denduu hariytcalgagui baina MIAT han hariytcsan darga nart ni hatyy arga hemjee abch ter 560 saua tugrugiin aldagdaliig ni ene hariytclagagui dargaar ni tuluulj arga hemjee abah heregtei shuu dee denduu geded denduu archaagui baina shuu
2013-03-27
zochin:
ongoots yum chini zapas dugui hereggui baidag yum aa mashin l zapas duguitai yavdag baihgui yu
2013-03-27
okokok:
he he he
2013-03-27
hahaha:
kkkk
2013-03-27
uher mongol zan MIAT iig alj bna:
ene MIAT tom jijig er ni bugd aguu shunaltai munguniiamtand orson humuus bnaa, yaaj iigeel mungu l oloh gesen humuus bna, odoo shuud hariuutslaga tootsooj todorhoi humuust? 170 kg nii tuluu 500.000 mln tugrug nii zardal gargajee ?
2013-03-27
Zochin:
MIAT-gedeg ni Maybe I Arrive Tommorow gesen ug
2013-03-27
okokok:
he he he
hahaha:
kkkk
admind:
yun huuli bus ug helleg geed bainaa ayataihan baigaarai admin guai
2013-03-27
irgen:
zapas duguigaa orhidog ene holduu darga bolon holbogdoh humuusiig zailuulaach. ongots bol ontsgoi teever. tegj yarihaasaa hurtel ichdeggui ee. ongots suirsen baisan ch ingeed yariad zogsoj baina daa. miat dandaa iim baidag. oorchlolt hiigeechee.
2013-03-27
KKKK:
ZAPAS DUGUIGUIGEER YAMAR CH DURAK KHUDUU YAVDAGGUI SHDEE. MONGOL HUN BNA DAA ALSIIN ZAMD JAAHAN BELTGELTEI YAVMAAR YUM. DARAAGIIN NISLEGEER BERLINYAVAH HUMUUSEE DUNDAA GUYALAAD GANT 2 DUGUI AVAAD YAVJIIMAAR YUM BISHUU
2013-03-27
бурхан:
бурхан өршөөж агаарт элдэв юм болсон бол энэ олон хүн шалан дээр унтсанаас эсэн юм болох байлаа МИАТаар нисдэгүй минь аз
2013-03-27
kotik:
taniltsii 2uulaa