Онлайн Парламент, Онлайн Засгийн газар удахгүй байгуулагдана

img

Online PR agency, zindaa.mn сайт хамтран нэг сая гаруй интернэт хэрэглэгчдийн нийгмийн шаардлагаар Онлайн Парламент, Онлайн Засгийн газар байгуулах гэж байна.

Энэхүү Онлайн Парламент, Онлайн Засгийн газарт интернэт хэрэглэгч хүн бүр оролцох боломжтой бөгөөд өөрсдийн төлөөлөл болох хүмүүсийг нэр дэвшүүлж тэдгээрээс 33 хүнийг Онлайн Парламентын төлөөлөгчөөр, Онлайн Засгийн газрын сайдаар 19 хүнийг тус бүр  сонгоно.

...Нийгэм онлайнд байна. Одоо засаглалыг онлайнд авчрая...

 

Онлайн Парламентад нэр дэвшүүлэлтийн хугацаа: 2013/03/18 -    2013/04/08

Онлайн Парламентын санал хураалтын хугацаа: 2013/04/08 -    2013/04/09

Онлайн Парламентын төлөөлөгчдөд батламж гардуулах: 2013/04/15

Онлайн Парламентын анхны хуралдаан: 2013/04/17

Төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа: 06 сар

Одоогоор 350 гаруй хүн Онлайн Парламентад нэр дэвшээд байгаа аж.

Онлайн парламент гэж юу вэ?

Интернэт хэрэглэгчид цахим ертөнцөөр дамжуулан төр засагтаа дуу хоолойгоо хүргэж, эрх ашгаа хамгаалуулж, үзэл бодлоо илэрхийлэх онлайн парламентад сонгох сонгогдох эрхтэй. 18 нас хүрсэн, төрийн алба хашдаггүй, Монгол улсын иргэн хэн ч бай нэр дэвшиж болно.

Хэрэв та Баянзүрх дүүргээс сонгогдсон бол дүүргийнхээ иргэдийн дуу хоолой нь болж, тэдний үзэл бодол, санал санаачлагыг төрийн түшээдэд хүргэнэ гэсэн үг. Тухайлбал УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийнхээ хүрээнд зарцуулах ёстой нэг тэрбум төгрөгийг Баянзүрх дүүргийн иргэд юунд зориулахыг хүсч байгааг. Хүүхдийн цэцэрлэгтэй болох уу, эсвэл гэр хорооллын дунд худагтай болох уу, тоглоомын талбай барих уу өөр шинэ бүтээн байгуулалт хийх үү зэрэг тойргийнхоо иргэдийн саналыг нэгтгэж, сонгогдсон төрийн түшээдэд дамжуулан, асуудлыг зөв шийдвэрлэхэд тусална. Мэдээж та өөрийн сонгосон онлайн парламентын төлөөлөгч тойргийнхоо сонгогчдыг бүрэн төлөөлж чадахгүй байна гэж үзвэл  эргүүлэн татах бүрэн эртхэй.

Онлайн парламентын төлөөлөгч нь эрх ашгийн зөрчилгүй, цалин пүнлүү авдаггүй, зөвлөх туслах зэрэг зөндөө олон ажилтангүй, зөвхөн өөрийн сэтгэлийн дуудлагаар иргэдэд үйлчилнэ. Онлайн парламентаар дамжуулан эх орныхоо хөгжилд таны оруулах хувь нэмэр, хувь хүний оролцоо улам бүр нээлттэй болж таны дуу хоолой  цуурай  биш бодит ажил  болох цаг ирлээ.

Онлайн Засгийн газар гэж юу вэ?

Интернэт хэрэглэгч та цахим ертөнцөөр дамжуулан төр засагтаа дуу хоолойгоо хүргэж, эрх ашгаа хамгаалуулж, үзэл бодлоо илэрхийлэх онлайн засгийн газарт сонгох, сонгогдох эрхтэй боллоо. Онлайн засгийн газар нь сүүдрийн Засгийн газар биш, гэхдээ төстэй зүйл бий. Сүүдрийн засгийн газрыг улс төрийн сөрөг хүчин байгуулж, шинэчлэлийн засгийн газрын хийж байгаа үйл ажиллагааны зөвхөн буруу, сул болоод дутуу  дулимаг хийсэн зүйлийг л харж, шүүмжилдэг. Онлайн засгийн газар шинэчлэлийн засгийн газрын зөв зүйтэй алхам, ард түмэнд үр ашгаа өгөх шийдвэрүүдийг дэмжинэ. Мэдээж болж бүтэхгүй, хэрэгжихгүй үйл ажиллагаа байвал эсэргүүцнэ, шүүмжлэнэ.

Танд онлайн Засгийн газарт орж, Шинэчлэлийн Засгийн газрын сайдын хэмжээнд санал бодлоо илэрхийлж, улс орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах эрх нээгдэж байна. Сайд бүр өөрийн гэсэн хариуцах ажилтай, хүлээх үүрэгтэй. Онлайн засгийн газрын сайд нар сайн дураар нэрээ дэвшүүлж байгаа ч олны саналаар сайд болох эсэхээ шийдүүлнэ. Тэдэнд төрөөс өгөх цалин, хангамж, унах машин, авах тендэр  гэж үгүй. Онлайн засгийн газрын сайдууд ард түмэнтэйгээ нийлж шийдвэр гаргах эрхтэй. Гаргасан шийдвэрээ ажил хэрэг болгохын  төлөө тууштай тэмцэнэ.

Онлайн засгийн газраас гаргасан шийдвэр шинэчлэлийн Засгийн газрын шийдвэртэй заавал нийцэх албагүй. Учир нь нь аливаа шийдвэр иргэд олон нийтрүү чиглэсэн, ард түмний төлөө байх ёстой. Хэн нэгний эрх ашигт хавчуулагдаагүй, эрх мэдэл, мөнгө хөрөнгөнд худалдагдаагүй санал санаачлага эндээс төрнө. Онлайн засгийн газраар дамжуулан эх орныхоо хөгжилд таны оруулах хувь нэмэр, хувь хүний оролцоо улам бүр нээлттэй болж таны дуу хоолой  цуурай  биш бодит ажил  болох цаг ирсэн хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Dorjpurew:
юу тухай бичих вэ
2013-03-27
Dorjpurew:
Дэмжиж байна Амжилт хүсэе
2013-03-27
Dorjpurew:
юу тухай бичих вэ
1111:
songuuli ni hezee ym be? ner devshuulelt urgeljileed l bh ym sungachih ym bas saya 12 hongoor, tgd yag hednii udur esvel niit heden udur sanal asuulga avah ym?
2013-03-27