Шинзо Абэ Монголд айлчилна

img

  Монгол Улсын Засгийн газрын урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын 30-31-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Ноён Ш.Абэ айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хэлэлцээ хийх юм. Ерөнхий сайд нарын хэлэлцээний үеэр хоёр тал Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын асуудлаар харилцан санал солилцох юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дорж:
JAPAN is best
2013-03-27