“Playing love-III” тоглолт болно

img

Монгол Улсын Морин хуурын чуулгынхан ирэх сарын 12, 13-нд 19.00 цагаас Соёлын төв өргөөнд “Playing love-III” хэмээх монголын болоод дэлхийн киноны шилдэг хөгжмийн тоглолтоо үзэгчдэдээ дахин толилуулахаар болжээ. Энэхүү тоглолтод монголын дэлгэцийн бүтээлүүдийн сор болсон “Мандухай сэцэн хатан”, “Би чамд хайртай”, “Гарын таван хуруу” зэрэг киноны ая, мөн дэлхийн шилдэг бүтээл болох “Playing love”, “Карибын тэнгисийн дээрэмчин”, “Gladiator” зэрэг киноны хөгжмүүд эгшиглэх аж. Мөн уг тоглолтод зориулан Морин хуурын чуулгад, МУАЖ, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гурван магнай буюу "Тод магнай, Гарьд магнай, Цэц магнай" хэмээх кинонуудын хөгжмийг шинэчлэн найруулж бичсэн нь тэр үдэш эгшиглэх ажээ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ