Баянзүрх дүүргийнхэн “Чацаргана” хөтөлбөрт нэгдэнэ
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Чацаргана” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн үйлдвэр хөдөө аж ахуйн газар, Монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо, Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс хамтран хаврын сургалт зохион байгуулж байна. Амьдрал ахуйгаа дээшлүүлэх, өрхийг үйлдвэрлэлийг дэмжих ажлын хүрээнд явагдаж байгаа уг сургалт хоёр өдөр болно.
2013 онд “Чацаргана” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа хаврын сургалт Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд өнөөдөр болсон бөгөөд маргааш талбайн сургалтаар үргэлжлэх юм.
Сургалтаас гарах үр дүнг сургалт зохион байгуулагчид жилд таван саяас доошгүй суулгац бэлтгэх нөхцөлийг бүрдүүлж тариалсан талбайн хэмжээг 10.0 мянган га хүртэл нэмэгдүүлж хэрэгцээт жимсний 10 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангадаг болох.
Чацаргана хураах ажиллагааг хөнгөвчлөх, жимсийг боловсруулах техник, технологийг боловсронгуй болгож, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр жимс, жимсгэнэ, түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангах маркетингийн сүлжээг бий болгох хэмээн онцолж байсан.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ