
Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан дуучин Ш.Батбаяр буюу Баавар хорих ангийн өрөөнд түлэгдэн, одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа. Түүнийг цагдан хорих төвийнхөн өөрийгөө шатаасан гэсэн тайлбарыг өгч байгаа бол Баавар болон ар гэрийнхэн нь үүнийг эрс эсэргүүцэж байгаа. Тиймээс түүний байсан өрөөний камерийн бичлэгийг нийтэд дэлгэх хэрэгтэй хэмээн үзэж байгаа юм. Харин Цагдан хорих төвийнхөн камерийн бичлэг уншигдахгүй болсон.Тиймээс бичлэгийг сэргээхээр ажиллаж байгаа тухайгаа мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна. Түүнчлэн хариуцлага алдсан Цагдан хорих 461 дүгээр ангийн орлогч дарга, хянагчид, камер дээр сууж байсан алба хаагчдыг ажлаас нь халах арга хэмжээ авахаар болжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ