Тамирчид мөнгөн шагналаа гардав

img

Тамирчин, дасгалжуулагч нарт мөнгөн шагнал олгох тухай 2009 онд батлагдсан Засгийн газрын 326 тогтоолыг 2013 оны 1 сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар 41-р тогтоол болгон шинэчлэн баталж, олимпийн төрөлд багтсан спортод амжилт гаргасан тамирчны амжилтыг түлхүү үнэлэхээр болсон билээ. Үүний дагуу олимп, тив, дэлхийн зэрэглэлийн болон үндэсний хэмжээний тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчид, тэдний дасгалжуулагч нарт мөнгөн шагнал олгох журмаар өнөөдөр Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас мөнгөн шагнал гардууллаа. Нийт 90 тамирчин, 25 дасгалжуулагч нарт нийт 300.300.000  төгрөгний мөнгөн шагналыг Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал гардуулсан юм. Эдгээр тамирчдаас дурдвал: -Б.Мягмарсүрэн ОХУ-ын Анапад болсон Кикбоксын дэлхийн цомын аваргаас алтан медаль хүртэн -12 сая төгрөг -А.Маралмаа БНКУ-ын АСТАНАД болсон бүстэй бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-нээс хүрэл медаль- 10.8 сая төгрөг -П.Жигжидсүрэн шатрын дасгалжуулагч 7 сая төгрөг -А.Энхээ чөлөөт бөхийн дасгалжуулагч 5.100.000 төгрөг, -Г.Наранбат БНХАУ-ын Хонг-Конг болсон сумо бөхийн насанд хүрэгчдийнДАШТ-ээс алтан медаль хүртсэн- 3 сая төгрөг -Э.Энхбат БНСУ-ын Чэжү хотод болсон Жүдо бөхийн ДЦАШТ-ээс алтан медаль хүртсэн - 2 сая төгрөг -С.Хаянхярваа гардан тулааны дасгалжуулагч – 1.2 сая төгрөг -Н.ДагвасүрэнМонгол Улс Жүдо бөхийн “Чингис хаан” ДЦАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн- 1 сая төгрөг -Ц.Мөнхзаяа Монгол Улс Жүдо бөхийн “Чингис хаан” ДЦАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн- 1 сая төгрөг -Д.Бат-Эрдэнэ ДагвасүрэнМонгол Улс Жүдо бөхийн “Чингис хаан” ДЦАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн-1 сая төгрөг -Б.Амбасэлмаа Монгол Улс Жүдо бөхийн “Чингис хаан” ДЦАШТ-ээс хүрэл  медаль хүртсэн- 500.000 төгрөг гээд нийт 115 хүнд олгогдож байгаа юм. Сонирхуулахад, өнгөрсөн 2012 онд тив, дэлхийн уралдаан, тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг гаргасан 83 тамирчин, 31 дасгалжуулагчид нийт 300 сая гаруй төгрөгийн шагнал олгосон байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗОЧИН:
баяр хүргэе.жинхэнэ хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж байна даа. энэ чөлөөтийн дасгалжуулагч А.Энхээ нөгөө бэртэж байсан бөх мөн биз дээ.ёстой агуу юмаа.босоод явж чаддаггүй байж сайн ажиллах юм.тэгэхэд манай хөлтэй гартай нөхдүүд ямар ч амжилтгүй байж бөөн атаархал .новшнууд
2013-07-17