Хойд Солонгосчууд утсан холбоогоо тасаллаа

img

Хойд Солонгосчууд  Өмнөдүүдтэй харьцдаг байсан цэргийн  утсан холбоогоо өнөөдөр бүрмөсөн  тасаллаа.

Хоёр улсын хооронд ажиллаж байсан  утсан холбоо нь өнгөрсөн 2005 онд сэргээгдэж, нийт 8 хилийн бүс дээр  2 тал утсаар хоорондоо харилцаж  хилийн ойролцоо хийгдэх гэж буй цэргийн  хээрийн сургуулилт , бууны дуу чимээ, Хойд Солонгосоос хил зөрчин орж ирэгсэдийн тухай болон яаралтай үед хоорондоо холбогдож тодруулга хийх, аль нэгэн талын үзэл баримтлал зэргийг бие биендээ мэдээлдэг байжээ.

Гэвч 2008, 2010 онуудад Хойд Солонгосын талаас 6 утсаа хааснаар Кёнги, Пажу, Пангмүнжом дах 2 утсан харилцаа л үлдээд байсан юм.

Энэ нь 2 Солонгосын худалдааны Кесонгкунгдан бүсийн дэргэд байрлахын хэрээр Хойд Солонгосын талаас хил давж буй компанийн машинууд , Солонгос иргэдийн мэдээлэл зэргийг дамжуулдаг байсан юм.

Харин өнөөдөр Хойд Солонгосчууд үлдсэн 2 утсаа бүрмөсөн хааснаар цаашдаа Кесонгкунгдан худалдааны чөлөөт бүс хаагдаж болзошгүйд хүргээд байна.

Б.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hasdfug:
bolchihloodoo!!!!
2013-03-30
зочин:
хойдууд олон жил л сүрдүүллээ. яаж чиг чадахгүй дээ. ингэж л байдаг юм. Тэглээ гээд хэзээ нэг их байлдаад байдаг байлаа. Жаахан сагсалзаж байгаад больчихно доо
2013-03-28
hasdfug:
bolchihloodoo!!!!
zochin:
ene chin heg yum bolohiin dohio bishuu buu meddee dain bolohvii
2013-03-28
зочин:
60 дах жилдээ заналхийлж байна дөө хөөрхис
2013-03-28
odon:
umard korea-s xun orxoodoin jinxene undseer xiideg gaixaltai saixan nuurnii tos krem olon jiliin umnu mongold xudaldaanii shugamaar orj irdegsen. Ene kremig xiideg uildver ni zogsson um bolov uu. ene talaar medeelel ugux suvag bna uu.
2013-03-28