
Баянзүрх дүүргийн VII хороонд байрладаг орон сууцны зургадугаар давхарын тагтнаас хүн уналаа гэсэн мэдээлэл энэ сарын 8-нд цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу очиход иргэн А “Бөөгийн онгод орлоо” хэмээгээд тагтнаасаа үсэрсэн байжээ. Бэртсэн иргэн одоогоор Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа бөгөөд хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ