Бэлчээрийг хуулиар зохицуулна

img

Бэлчээрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байсан. Уг төслийг УИХ дахь МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа хэлэлцээд түр хойшлуулахаар болжээ. Манай улсын газар нутгийн 70 гаруй хувийг бэлчээр эзэлдэг. Үүнийг хуулиар зохицуулахгүй бол иргэд, малчин, тариаланчдын дунд маргаан үүсэх нөхцөл бүрдсэн тул бүлгийн хуралдаанаар нухацтай хэлэлцэж, сайтар боловсруулах шаардлагатай хэмээн үзсэн байна. Тиймээс улсын хэмжээнд малчдынхаа дунд хэлэлцүүлэг явуулах нь зүйтэй гэдэгт гишүүдийн олонхи нь санал нэгджээ.

Ц.Батука

СЭТГЭГДЭЛ БИЧИХ