Ө.Хэрлэнчимэг өлсгөлөн зарлахаа болив
15 настай Б охины амь насыг санаатай хөнөөсөн гэх хэрэгт яллагдагчаар татагдсан Ө.Хэрлэнчимэг өөрийгөө гэм буруугүй, гүтгэгдэж байна хэмээн эсэргүүцэл илэрхийлэн энэ сарын 13-наас эхлэн Ганц худагт өлсгөлөн зарласан талаар мэдээлсэн. Харин түүний биеийн байдал удаан хугацаагаар өлсгөлөн зарлаж чадахгүй гэж үзсэн учраас албан эмчилгээнд оруулсан байна.Ө.Хэрлэнчимэг нарын найман хүнд холбогдох энэ хэрэг хэрхэн шийдэгдэх бол гэдгийг олон нийт анхааралтай ажиж байгаа. Талийгаач охины аав Ц.Гончиг хэргийг үнэн мөнөөр нь шийдүүлэхийн төлөө хохирсон дээрээ хохироход ч бэлэн байгаагаа удаа дараа илэрхийлж буй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ