
Дорнод аймгийн Прокурорын газар 2011 оны 10 дугаар сарын 26 наас 29-ний өдрүүд хооронд Халхгол сумын иргэд, хөдөлмөрчид, хилийн цэргийн 0198 дугаар ангийн бие бүрэлдэхүүнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа, таниулга хийж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг Халхгол сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлд танилцаж, Цагдаагийн тасгийн ажлыг 2011 оны 10 сарын байдлаар шалгажээ. Шалгалтын дүнгээс үзэхэд тус салбар зөвлөлийн ажил, хангалтгүй гэж дүгнэгдсэн байна.
Тус сумын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон бусад хууль тогтоомжийг
иргэд, байгууллага, аж ахуй нэгжүүдэд сурталчилах, сургалт зохион байгуулах,
тэднийг тухайн ажилд татан оролцуулах, гэмт хэрэг, зөрчлиин байдал дүн шинжилгээ хийж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг тогтоох талаар зайлшгүй хийгдвэл зохих ажлыг хийж гүйцэтгээгүй байна.
Шалгалтын мөрөөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга Н.Хүрэлбаатарт танилцуулга, Халхгол сумын ГХУС салбар зөвлөлийн дарга Ц.Насанхүүд Аймгийн прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
СЭТГЭГДЭЛ БИЧИХ