
“Орон сууцныхаа гэрчилгээг гээчихлээ” хэмээн худлаа хэлж Эд Хөрөнгө Улсын Бүртгэлийн газраас гурван удаа орон сууцны ордер шинээр авч залилангийн хэрэг үйлдсэн Эрдэнэбаатарын Тамирыг улс даяар эрэн сурвалжилж байна. Тэрээр Баянгол дүүргийн наймдугаар хороонд харъяалагддаг ба өдгөө 24 настай аж.
Э.Тамир нь Эд Хөрөнгө Улсын Бүртгэлийн газраас залилж авсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдээ ашиглаж нилээд хэдэн хүнийг залилсан байна. Нэг жилийн өмнө орон сууцаа 3 сарын хугацаатай барьцаанд тавьж 4 хүнээс нийтдээ 35,4 сая төгрөг залилжээ.
Тиймээс дахиад хичнээн ч хүнийг залилсан байж мэдэхээр энэ этгээдийг улс даяар эрэн сурвалжилж байгаа учраас иргэдийг сонор сэрэмжтэй байж дараа дараагийн хохирогч болохгүй байхыг Цагдаагийн байгууллага анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ