
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Тахилтад хүн барьцаалж амь насанд нь халдсан Багануур дүүргийн харьяат 25 настай Ч.Энхээд холбогдох хэргийг энэ долоо хоногт шүүхэд шилжүүлэх юм байна.
Сэжигтнээр татагдсан Ч.Энхээ нь өнгөрөгч зургадугаар сарын 39-30 нд шилжих шөнө хадам ээжийгээ хэрцгийгээр хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалан, улмаар хадам аав, эмэг эх, эхнэрийнхээ дүү нарыг гэмтээсэн хэрэгт сэжигтнээр татагдсан.
Хэрэг гарах үед цагдаагийнхан шуурхай ажиллаж барьцаалдагдсан хүмүүсийг сулласан бөгөөд сэжигтнэ Ч.Энхээ ч үйлдэл дээрээ баригдсан юм. Тэрбээр” Хувийн өс хонзон санасан учраас эл хэргийг үйлдсэн” гэж мэдүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ