Оргосон хоригдлуудад мөрдөн байцаах ажиллагаа явуулж байна

img

 

Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Хорих 457 дугаар ангид ял эдэлж байсан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харъяат Ц.Батбаяр, Говь-Алтай аймгийн Тайшир сумын харъяат А.Отгонбаяр, Увс аймгийн Тариалант сумын харъяат Х.Мягмаржав нь өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд оргосон билээ.

ШШГЕГ, Дотоодын цэргийн алба хаагчид хамтран нэг сарын хугацаанд эрэн сурвалжилж Ц.Батбаярыг дөрөвдүгээр сарын 18-нд Ховд аймгийн Буянт сумын “Таван улиас”гэдэг  газар бургасанд нуугдаж байхад нь, А.Отгонбаярыг “Хавхат улаан уул” гэх газар оршин суух н.Хуанбайн гэрээс, Х.Мягмаржавыг “Мааньт” гэдэг газар оргон зайлж явах үед нь тус тус баривчилсан. Ялтан Ц.Батбаяр, А.Отгонбаяр, Х.Мягмаржавыг “Мааньт” нарыг хорих ангиас оргосон үйлдэлд тус аймгийн Цагдаагийн газраас Эрүүгийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
ervvgiin shine xuuli xezee batlagdax be xuulindaa neg anxaaral tabimaar bna shvv
2013-06-26