
Хүний биеийн дархлааг сэргээн сайжруулдаг “Салимон” эмийг анагаах ухааны доктор, профессор М.Амбага бүтээсэн юм. Түүнийг одоо “Тавин-Ус” эмийн үйлдвэрт үйлдвэрлэж, Монголд төдийгүй гадаадын орнуудад ч эрэлт хэрэгцээ ихтэй байна. “Салимон”-ы зохиогч, Монгол Улсын төрийн соёрхолт, хүний гавъяат эмч М.Амбага төрөлх сургуулийнхаа 90 жилийг ойг угтаж, энэхүү брэнд бүтээгдэхүүнийхээ орлогын дээжээс нэг сая төгрөгийг багш, сурагчдын мэдлэг оюуны үйлсэд хандивлалаа. Тэр Хэнтий аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийг 1971 онд алтан медалтай төгссөн юм.
Энэ зун Хэнтий аймаг байгуулагдсаны 90 жилийн ой болно. Хан Хэнтий нутгаас даншгийн их аварга Бадамдорги, ардын засгийн анхны аварга босоо Самдан, энэ цагийг эзэлсэн дархан аварга Б.Бат-Эрдэнэ нарын найман их аварга төрөн гарсан билээ. Алдарт аваргуудын хөшөөг босгоход зориулж, тэрээр мөн хоёр сая төгрөг хандивлив.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ