"Занабазарын нууц” төсөл хэрэгжинэ

img

  “Занабазарын нууц” төсөл маргааш нээлтээ хийнэ. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей өөрийн сан хөмрөг дэх Өндөр гэгээний бүтээсэн буддын урлагийн бүтээлийг олон нийтэд танилцуулах, хамгаалах "Занабазарын нууц" нэртэй төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн хүрээнд Г.Занабазарын түүх, түүний бүтээл туурвилын мэдээллийн санг бүрдүүлэх юм байна. Мөн бусад үзмэрт шаардагдах 10 гаруй шилэн хоргыг захиалан авахад хамтран ажиллахыг үндэсний бусад хөрөнгө оруулагчдад уриалж байгаа юм. Б.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ