Хүүхдүүдийг дээрэмддэг бүлэг этгээдүүд баригджээ
Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдыг бүлэглэн дээрэмддэг этгээдүүдийг цагдаагийнхан барьжээ. Тэд хүүхдүүдийг хичээл тарах цагаар нь гар утас, хувцас, эд зүйлсийг нь дээрэмддэг байсан гэнэ. Тэд 27 удаагийн үйлдлээр бусдыг дээрэмдсэн болохыг цагдаагийн ажилтнууд тогтоосон байна.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд 17-19 настай юм байна. Сэжигтнүүд саатуулагдах үедээ бусдаас дээрэмдсэн цамц, гутал зэрэг эд зүйлээ өмссөн байжээ. Бусдаас дээрэмдсэн эд зүйлсээ зарж, ломбардад тавих зэргээр бэлэн мөнгө болгон ашигладаг байсныг цагдаагийнхан тогтоожээ. Мөрдөн байцаалтын явцад гэмт этгээдүүд 2004 оноос эхлэн дээрэм хийдэг байснаа хүлээсэн байна.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ