
Нийслэл хотод зам засвар, шинэчлэлийн ажил ид өрнөж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр дөрвөн хэсэгт зам хааж, засварын ажил хийж хийхээр төлөвлөөд байсан ч өөрчлөлт орсон байна. Тухайлбал, өнөөдөр орой 22.00 цагт Чулуун-Овооны тойргоос Амгалангийн тролейбусны эцэс хүртэлх 1.8 км авто замыг урсгал тус бүрээр нь хэсэгчлэн хааж ирэх сарын 01-нийг хүртэл хучилтын ажил хийнэ. Нэг урсгалыг хаасан үед нөгөө талын урсгалыг сөрөг хөдөлгөөнтэй болгож тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх юм.
Мөн Зүүн салааны хуучин эцсээс шинэ эцэс хүртэлх 2 км авто замыг хааж, хучилтын ажил гүйцэтгэн энэ сарын 25-ны өглөөний 07.00 цагт нээхээр төлөвлөжээ.Өнөөдрийн байдлаар Хасбаатарын гудамжны зүүн хэсэг буюу хорооллын Ахуйн үйлчилгээний уулзвараас хойш хуучнаар Эх нялхсын төвийн баруун хойд уулзвар хүрэх 460 метр авто зам, Олимпийн гудамж буюу ГХЯ-ны уулзвараас ЗЦГ-ын уулзвар хүртэлх 1.1 км авто зам болон Сэлбийн хос гүүрийн хойд талын гүүрийн хөдөлгөөнийг хязгаарлаад байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ