Таван настай хохирогч хүүд туслаж байна
Энэ сарын 10-нд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд 46 настай иргэн Д өөрийн таван настай хүү заазуурдаж бэртээсэн хэрэг гарсан. Тэгвэл “Лантуун дохио” ТББ-аас хүүг орон гэртээ болгох, сургуульд соёлд сургах асуудлаар “Лантуун дохио” төвөөс зохион байгуулж, хандивын аян өрнүүлж байна. Мөн өнөөдөр хандивын дансаа албан ёсоор зарлажээ.
Хүү одоогоор Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалалтад ээж, ах дүү нарын хамт аюулгүй байгаа аж. Эд материалын тусламжийг “Хамтын халуун сэтгэл” сайн дурын байгууллагын байранд авч байгаа юм байна.
Харин аавыг нь цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тус зүйл ангид 5-8 жилийн ял онооно хэмээн заагдсан байгаа. Мөрдөн байцаалтын явцад зүйл анги, нэмэгдэж өөрчлөгдөж болзошгүй хэмээн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс мэдэгдсэн. Гэвч “Лантуун дохио” ТББ-аас гурван хүүхэд болох эхийнх нь биед нарийн шинжилгээ хийлгэж, бүх зургийг нь авахуулжээ.
Дашрамд дуулгахад, сайн санаатай фейсбүүкчид болон жиргээчид нэгдэж, хүүгийн гэр бүлд хэрхэн туслахаа маргааш цуглаж, ярих юм байна.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ