Иргэдээ сонсох сарын аян өрнөнө
“Шууд ардчилал-Иргэдийн оролцоо”-г нэмэгдүүлэх жилийн хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас нэг сарын аян өрнүүлэхээр болжээ. Энэхүү аян нь дүүргийн иргэдэд тулгамдаж буй асуудлыг судлах, шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагаанд идэвхитэй оролцох боломжийг хангах зорилготой юм. Аяны хүрээнд иргэд, үйлчлүүлэгчдээс гаргасан өргөдөл, гомдол, санал хүсэлтийг өөрийн эрх хэмжээний түвшинд шуурхай шийдвэрлэж өгөх юм байна. Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ