Д.Сүрэнхорын асуудал 2011 онд шийдэгдэнэ
Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор шат шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Улсын дээд шүүхэд хандсан. Дээд шүүх түүнд холбогдох хэргийг ирэх онд хэлэлцэн, шийдвэрлэх нь тодорхой болоод байна.
Харин түүний эхнэр Д.Эрдэнэ-Отгонд холбогдох автомашины ослын хэргийг Замын цагдаагийн газар шалгаж дуусаад Тээврийн прокурорын газарт шилжүүлжээ. Д.Эрдэнэ-Отгоныг арваннэгдүгээр сарын 16-нд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ "Toyota Vitz" маркийн УНН 70-20 дугаартай автомашин жолоодож яваад хүний аминд хүрсэн гэж үзэж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ