
Монголын цагдаагийн байгууллагын 90, Замын цагдаагийн албаны 75 жилийн ойг угтаж “Тэргүүний хэрэг бүртгэгч”, “Тэргүүний байцаагч”, “Тэргүүний цагдаа зохицуулагч” болзолт уралдааныг улсын хэмжээнд зохион байгуулсан билээ.
Нутаг дэвсгэрийн хөдөлгөөний нөхцөл байдлын судалгаанд тулгуурлан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон үндсэн ажлын чиглэлээр шинэ санаачлага гарган хэрэгжүүлсэн, замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хөдөлгөөнийг хязгаарлах хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдлыг хангуулсан байх, албаны үйл ажиллагаанд шинээр нэвтрүүлсэн орчин үеийн технологи, компьютер, дүрс бичлэгийн камер бусад холбоо мэдээллийн техник хэрэгслийг бүрэн эзэмшиж ажилдаа ашиглаж сурсан байх, хэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын сахилга соёл, замын хөдөлгөөний тухай хууль дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, хороо, сургууль, цэцэрлэг, хүүхдийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн байх зэрэг 12 шалгуураар дүгнэсэн юм.
Тэргүүний байцаагчаар:
I байрт: Булган аймаг дахь ЗЦТ-гийн байцаагч, ахлах дэслэгч Г.Батхуяг
II байрт: Сонгинохайрхан дүүрэг дахь ЗЦТ-ийн байцаагч, дэслэгч Г.Мягмарбат
III байрт: Хэнтий аймаг дэх ЗЦТ-ийн байцаагч, дэслэгч Я.Соронзонболд
Тэргүүний хэрэг бүртгэгчээр:
I байрт: Чингэлтэй дүүрэг дэх ЗЦТ-ийн хэрэг бүртгэгч, хошууч С.Цэцэгжаргал
II байрт: Баянгол дүүрэг дэх хэрэг бүртгэгч, хошууч М.Энхтүвшин
III байрт: Баянгол дүүрэг дэх хэрэг бүртгэгч, ахмад Ц.Гэрэлмаа
Тэргүүний цагдаа зохицуулагчаар:
I байрт: Чингэлтэй дүүрэг дэх ЗЦТ-ийн цагдаа зохицуулагч, дэд ахлагч М.Мөнгөнтулга
II байрт: Хан-Уул дүүрэг дэх ЗЦТ-ийн цагдаа зохицуулагч, ахлах ахлагч Ж.Энхтүвшин
III байрт: Тусгай хамгаалалтын тасгийн цагдаа зохицуулагч, ахлагч К.Амарсанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ