Хэлэлцэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзэв
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Бэлчээрийн тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хойшлуулахаар тогтов. Учир нь МАН-ын бүлгийн хуралдаанаар энэхүү хуулийн төслийг хэлэлцэх нөхцөл хараахан бүрдээгүй хэмээн үзэж хэлэлцэхийг хойшлуулахаар тогтсон байсан юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд уг асуудлыг хэлэлцэх, эсэх дээр санал зөрөлдөөнтэй байсан хэдий ч санал хураалтын явцад гишүүдийн олонхи нь хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ