Ц.Гончиг гуай Ерөнхийлөгчийн гэрийн гадаа өлсгөлөн зарлахгүй гэв
Ө.Хэрлэнчимэг нарын найман хүний гарт 15 настай охиныхоо амийг алдсан Ц.Гончиг гуай Монголын хууль, хүчний байгууллага үнэний талд ажиллаж, хариуцлага хүлээх ёстой этгээдүүдэд хуулийн дагуу л хандаасай гэж хүлээж, найдаж буйгаа хэвлэлийнхэн биднээр дамжуулан хэлсээр өнөөдрийн өдрийг хүрээд байна.
Хэргийг Нийслэлийн Прокурорын газар сарын 17-ны дотор хянаж дуусаад шүүхэд шилжүүлэх ёстой байсан. Гэсэн ч 2010 оны сүүлчийн энэ өдөр, энэ цагийн байдлаар шилжүүлээгүй байгаа юм.
Тэрчлэн, Ц.Гончиг гуайг маргааш охиныхоо зургийг хадгаар ороож, Ерөнхийлөгчийн гэрийн ойролцоо өлсгөлөн зарлахаар болсон гэх мэдээлэл гарсан. Харин Ц.Гончиг гуайтай холбогдон тодруулахад “Тийм зүйл одоогоор төлөвлөөгүй байна. Ах нь одоо ч гэсэн Нийслэлийн прокурорын гадаа даргатай нь уулзах гээд хүлээж байна. 1 сарын 3, 4-ний өдрөөс л тийм зүйл хийх эсэхээ шийднэ” гэсэн хариултыг өгч байна.
Э.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ