
Шведийн Стокольм хотноо хүн амины хэрэгт холбогдоод буй Монгол улсын иргэн С.Бат-Отгоны шүүх хурлын тов шинэ он гарсны дараа тодорхой болох аж. Тэрээр өнгөрсөн долдугаар сард хамт сагс тоглож байсан 18 настай Ребар Шариф гэх араб залуутай маргалдан улмаар өнөөх араб залууг хутгалж, аминд нь хүрсэн юм. Гэсэн ч Монгол улсын иргэн С.Бат-Отгон нь аргагүй хамгаалалт байсан учраас шүүх түүнд 13 жилийн ял оноож магадгүй байгаа юм.
Түүнчлэн энэ хэргийн талаарх мөрдөн шалгах ажил дуусгавар болоогүй байгаа тул хэрэгт холбогдогчийн талаарх зарим мэдээлэл нийтэд цацагдсан тул Шведийн Стокольм хотын шүүхийнхэн манай прокурорын байгууллагад гомдолтой байгаагаа мэдэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ